Бөөн бөөн хүч өгөх Махны салаттай шарвин

0
171

Танд эрч хүч өгөөд зогсохгүй эрүүл хооллолтын гайхамшигийг мэдрүүлэх боломжтой энэхүү шарвинг гэртээ бэлтгэж хийж сураарай.

Орц:

  1. Өндөг – 1 ширхэг
  2. Зөөлөн бяслаг – 30гр
  3. Тахианы цээж мах – 50гр
  4. Хар чавга – 6 ширхэг
  5. Хушга – 6 ширхэг
  6. Цөцгий – 2 хоолны халбага
  7. Өргөст хэмх – 50гр
  8. Хуш модны самар – 5гр
  9. Давс, гич, ногоон гоньд, яншуй, хар перец

Бэлтгэх ажил: Өндөгөндөө бяслагаа үрж хийгээд, давс, хар перецээр амталж, шарвин хийнэ. Тахианы мах, өргөст хэмх, хар чавга тус бүрийг туузан хэлбэртэй хэрчиж, хушга, самараа хийж хольж, давс, гичээ хийгээд цөцгийтэй хутгана. Үүний дараа шарвин дээрээ хольцоо тавиад дээр нь гоньд, яншуй, хар перец цацаж өгөөд, майонезаа дээр нь тавьж орооно.