Шинэ жилийн ширээний чимэг болсон амтат салатны ээлжит цувралаа та бүхэндээ хүргэж байна. Салахын аргагүй амттай.
Орц:
- Тахианы цээж мах – 1 ширхэг
- Хатуу бяслаг – 150гр
- Өндөг – 3 ширхэг
- Улаан лооль – 2 ширхэг
- Улаан сонгино – 1 ширхэг
- Киви – 3-4 ширхэг
- Анар жимс, Ногоон гоньд, давс, хар, майонез, дарсны цуу 2 хоолны халбага
Бэлтгэх ажил: Махаа давстай усанд чанаж, хөргөөд шоо дөрвөлжин хэрчинэ. Сонгиноо нимгэн зүсмэл маягаар хэрчиж, дарсны цуугаар амталж 5 минут байлгана. Баярын ширээнд зориулж өндөр хүзүүтэй шилэн тавга сонгох хэрэгтэй. Салатаа үелж давхарлаж хийх тул давхарга бүрт майонез түрхэнэ.
- 1-р давхарга – Тахианы махаа тавьж, дээр нь бага зэрэг хар перецээ цацна.
- 2-р давхарга – Амталсан сонгино
- 3-р давхарга – Хатуу бяслагаа нарийн үрэгчээр үрнэ.
- 4-р давхарга – Ногоон гоньдоо тойруулж цацаад, улаан лоолийг дөрвөлжин хэрчээд голд нь тавина.
- 5-р давхарга – Өндөгөө мөн адил дөрвөлжин хэрчиж тавина.
- 6-р давхарга – Киви жимсээ дөрвөлжин хэрчээд анар жимстэй хольж тавина.
- Бэлдсэн салатаа хөргөгчинд 2 цаг байлгана.
ДЭЭРХ ЗӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЛЭХЭЭС ӨМНӨ МЭРГЭЖЛИЙН ХҮНЭЭС ЗААВАЛ ЗӨВЛӨГӨӨ АВААРАЙ. МӨН ХАРШЛАХ ЗҮЙЛ БАЙВАЛ ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙГ ААНХААРААРАЙ.