Улаан манжин, луувангийн салат богино хугацаанд хийх жор! Цус төлжүүлэх супер салат

0
1025

Улаан манжин буюу бидний хэлж заншсанаар хүрэн манжин нь хүний биед маш сайн хүнсний ногоо билээ. Ялангуяа цус төлжүүлэх онц гойд нөлөөтэй учраас бид энэ удаад эрүүл салатны жорыг та бүхэндээ хүргэж байна.

Орц:

  1. Улаан манжин – 500гр
  2. Лууван – 300гр
  3. Сонгино – 350гр
  4. Соевый соус – 4 хоолны халбага
  5. Ургамлын тос – 100гр
  6. Алимны цуу – 2 хоолны халбага
  7. Элсэн чихэр – 2 хоолны халбага
  8. Халуун ногоо, давс

Бэлтгэх ажил:

Улаан манжин, луувангаа үрж жижиглээд, элсэн чихрээ хийж хутгаад, шүүс ялгартал хүлээнэ. Жижиглэж хэрчсэн сонгиноо ургамлын тосонд шаргалттал хуураад халуунаар нь манжин, лууван дээрээ хийгээд хурдан холино. Үүн дээр халуун ногоо, алимны цуу болон соевый соусаа хийж хутгана. Амсаж үзээд шаардлагатай бол давс нэмж хийж хутгаад, хөргөгчинд 2 цаг байлгана.