“Цагаан шөнө” нэртэй Баярын ширээний Тахианы элэг, бяслагтай салат! Бараг л бялуу шиг болно шүү, Амт гэж ванлий

0
273

Эрэгтэй хүүхэд, эр нөхөртөө зориулан тусгайлан хийж өгвөл салахын аргагүй амттан. Яг л бялуу шиг харагдах амтат сайхан салатыг хийж идээрэй. Баярын ширээний тань бас нэг чимэг бас зоог байх болно.

Орц:

  1. Тахианы элэг – 500гр
  2. Өндөг – 5 ширхэг
  3. Лууван – 3 ширхэг
  4. Бөөрөнхий сонгино – 2 ширхэг
  5. Давсалсан өргөст хэмх – 4 ширхэг
  6. Зөөлөн бяслаг – 2 ширхэг
  7. Ургамлын тос – 3 хоолны халбага
  8. Майонез – 200гр
  9. Давс, хар перец, лаврын навч, ногоон гоньд эсвэл яншуй

Бэлтгэх ажил:

Тахианы элгээ угааж, лаврын навч, бөөрөнхий хар перец, давстай усанд хийж 20 минут чанана. Сонгиноо хэрчиж, лууван, өргөст хэмхээ үрэгчээр үрж жижиглэж бэлдэнэ. Дараа нь сонгиноо хагас болтол хуурна, үүн дээрээ луувангаа нэмж хуурна. Салатаа үелж давхарлаж хийх бөгөөд давхарга бүрт майонезаа түрхэнэ.

  • 1-р давхарга – Сонгинотой хуурсан луувангийн талыг дэвсэж өгнө.
  • 2-р давхарга – Чанасан тахианы элэгний талыг нь давхарлана.
  • 3-р давхарга – Өргөст хэмх
  • 4-р давхарга – Сонгинотой хуурсан лууван
  • 5-р давхарга – Чанасан тахианы элэг
  • 6-р давхарга – Жижиглэсэн бяслаг
  • 7-р давхарга – Өндөгний цагааныг үрж давхарлана
  • 8-р давхарга – Өндөгний шарыг мөн адил үрж давхарлана
  • 9-р давхарга – Ногоон гоньд эсвэл яншуй цацаж өгнө. Үүний дараа хөргөгчинд 2 цаг байлгана.

Давхарга тус бүрт майонезаа түрхэхээ мартуузай.