Мөн хамгаас хайртай хүмүүстээ хийж өгөх ёстой амтат салатны нэг Шпроткаг хэрхэн хийх зөвлөгөөг та бүхэндээ хүргэж байна.
Орц:
- Шпрот – лааз
- Төмс -3 ширхэг
- Лууван -2 ширхэг
- Өндөг -3 ширхэг
- Ногоон сонгино – 50-100гр
- Ногоон гоньд, давс, майонез
Бэлтгэх ажил:
- Салатыг өндөр шилэн саванд бэлтгэнэ.
- Шпротыг шүүстэй нь хамт лаазнаас нь салгаж, шилэн саванд хийнэ.
- Шпротны дээр чанаж болгосон төмсийг үрэгчээр үрж дэвсэж тараана.
- Үүний дээр жижиглэж хэрчсэн ногоон сонгиноо тавина. Майонез, давс, перецнээс түрхэж өгнө.
- Дараа нь чанасан өндөгний цагааныг үрж жигд цацаж тараана.
- Чанасан луувангаа мөн адил үрж дэвсээд, майонез, давс, перецээ түрхэнэ.
- Үүн дээр өндөгний шараа гараараа нунтаглаж жигд тавиад , дээр нь ногоон гоньдоо цацаж өгнө.
- Бэлэн болсон салатаа хөргөгчинд 30 минут байлгана.