Баярын ширээн дээрх гайхалтай сайхан Хавчны махтай салат. Амттай бөгөөд үзэмжтэй харагддаг! Гэртээ хийж сураарай

0
149

Хэдий хөл хорио тогтоосон байгаа ч гэсэн шинэ жилийн үеэр хайртай хүмүүстэйгээ нэг ширээнд суун инээд баяр хөөртэй байх нь тодорхой билээ. Тиймээс бид энэ удаад баяр дээр улам баяр нэмэх амтат баярын ширээн дээрх хавчны махтай салатны жорыг та бүхэндээ хүргэж байна.

Орц:

  1. Хавчны мах – 200гр
  2. Хатуу бяслаг – 100гр
  3. Гахайн утсан мах – 100гр
  4. Улаан лооль – 2-3 ширхэг
  5. Чанасан өндөг – 2 ширхэг
  6. Шинэхэн ногоон сонгино – 50-100гр
  7. Маойнез – 100гр
  8. Давс, нунтаг хар перец

Бэлтгэх ажил:

  1. Энэхүү салатыг давхарлаж үелэх маягаар бэлдэнэ. Шилэн сав бэлдэнэ.
  2. Шилэн саванд Чанасан өндгөө шоо дөрвөлжин хэрчээд дээр нь давс болон перецээ цацаж хийнэ.
  3. Дээр нь ногоон сонгиноо цагариг маягаар нимгэн хэрчиж тавиад дээр нь майонез хийнэ.
  4. Дараа нь Гахайн махаа нарийн тууз маягаар хэрчиж тавина.
  5. Үүн дээрээ улаан лоолийг жижиг шоо дөрвөлжин хэрчиж тавиад, майонезаа түрхэж, дээр нь давс перецээ цацна.
  6. Дараа нь хатуу бяслагаа үрж дэвсэж тавиад, майонезаа мөн адил түрхэнэ.
  7. Ингээд дээр нь савхалж нимгэн хэрчсэн хавчны махаа дээр нь тавина.
  8. Бэлтгэсэн салатаа хөргөгчинд 1 цаг байлгана. Ингээд амттай салат бэлэн боллоо.

Хэрвээ танд энэхүү зөвлөгөө таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай!