ЗөвлөгөөЭрүүл мэнд

Сахарын хэмжээг хэвийн түвшинд аваачих хамгийн шилдэг 4 уламжлалт арга. Үүнийг мэддэг бол сахарын түвшин хэлбэлзэхэд айх хэрэггүй

Өнөө үед цусан дахь глюкозын хэмжээ ихсэх асуудал улам бүр нэмэгдэж байна. Цусан дахь сахарын хэмжээ нь бие махбодийг хордуулж, зүрх судас, нүд, бөөр, мэдрэлийн системийг гэмтээж биеийг дотроос нь идэж байдаг. Мэдээжийн хэрэг, өвчин архаг хэлбэрт шилжсэн бол хоолны дэглэм барихаас өөр аргагүй болдог. Гэхдээ хэрэв шинжилгээнүүд нормоос үл ялиг хазайсан бол цусан дахь сахарын хэмжээг хэрхэн бууруулж, хяналтандаа байлгах талаар бодох нь зүйтэй юм. Бид энэ асуудалд үнэлж баршгүй тусламж үзүүлэх олон зууны туршид батлагдсан уламжлалт анагаах ухааны жорыг зааж өгье. /Анхаар! Эмчилгээний аргыг ашиглахаасаа өмнө хяналтын эмчдээ хандаж зөвлөх хэрэгтэй./

Чанасан сонгино

Хүмүүс “сонгино долоон өвчнөөс авардаг” гэж дэмий хэлдэггүй. Гэхдээ цөөхөн хүн зөвхөн шинэ сонгино төдийгүй түүний шүүс нь чихрийн түвшинг бууруулахад тустай гэдгийг мэддэг!

Танд 3 кг сонгино хэрэгтэй. Түүнийгээ 10 тэнцүү хэсэгт хуваана. Өдөрт нэг хэсгийг нь л хэрэглэнэ. Өглөөд нэг хэсгийг нь 250 мл буцалж буй усанд хийж 8-10 минут буцалгана. Гал дээрээс аваад сонгинийг шүүж, 3 тэнцүү хуваана. Хоолноос 30 минутын өмнө өдөрт 3 удаа ууна. 10 хоногийн турш давтан хэрэглэх ба дахиж хэрэглэх бол дор хаяж нэг сарын завсарлага аваарай.

Чанасан өндөг болон уксус

Энэхүү жор нь үнэтэй эм хэрэглэхгүйгээр чихрийн түвшинг бууруулах боломжийг олгодог. Уг процедурыг 10 хоногийн турш давтан хийснээр цусан дахь сахарын хэмжээг мартах болно.


Энэ арга нь та оройдоо бэлдэж хоноод өглөө нь хэрэглэнэ. Өндөгөө бүрэн болтол чанана. Түүнийгээ цэвэрлээд сэрээгээр хэд хэдэн удаа цоолоорой. Аяганд өндөгөө хийгээд дээрээс нь уксусаа хийнэ. Уксус нь өндөгийг давж байх ёстой. Өглөө нь өндөгөө идээд, ардаас нь өрөөний температуртай нэг аяга ус ууна.

Гоньдтой ус

Энэхүү гайхамшигт ундаа нь жингээ хасаж, цусан дахь сахарын хэмжээг бууруулахад тусална. Гоньдтой усыг чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх маш сайн арга гэж үзэж болно!

1 литр буцалсан халуун усанд 1 халбага гоньдны үр хийгээд нэг цагийн турш халуунаар исгэж байлгана. Хэрэв халуун сав байхгүй бол та савыг сайн таглаж боож болно. Ингээд нэг цагийн дараа шингэнийг шүүж авна. Өдөрт 2 аяга ууна (өглөө, орой). Гэдэс дүүрэх, колик үүсэх үед та уух тунгаа өдөрт 3-4 стакан хүртэл нэмэгдүүлэх боломжтой.

Хулууны үр, шанцай болон хасарваань

Цусан дахь сахарын хэмжээг бууруулж чадах хүнсний бүтээгдэхүүний нэг бол хулууны үр юм. Түүнд маш олон ашигтай бодис агуулдаг!

Танд 150 гр хулууны үр, тал халбага шанцай, 4-5 ширхэг хасарваань хэрэгтэй. Хулууны үрийг 8 цагийн турш усанд дэвтээнэ. Үүн дээрээ бусад орцыг нэмж холигчинд сайтар холино. Бэлэн болсон шүүсийг шилэн саванд хийж хөргөгчинд хадгална. Энэхүү ундааг өглөөний цайнаас 30 минутын өмнө өлөн элгэн дээрээ өдөрт 100 граммаар уух хэрэгтэй. Та үүнийг 4 өдрийн завсарлагатай уух хэрэгтэй (бид 4 өдөр ууна, дараа нь 4 өдөр завсарлана).

Одоо та чихрийн түвшинг хэрхэн бууруулахаа мэддэг болсон. Мэдээжийн хэрэг, уламжлалт анагаах ухааны хэрэглээтэй зэрэгцэн архи, тамхи татахаас татгалзаж, зохистой хооллолтыг мөрдөх нь зүйтэй.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!