Жор

Хүүхэд нь амттай зүйл нэхээд тайван суулгахгүй байна уу? Тэгвэл өөрийн гараар амин дэмээр баялаг чихэр хийж өгөөрэй. Эрүүл мэндэд тустай бас амттай

Энэхүү чихэр нь гэдэс дотрыг зөөлөн цэвэрлэж, эрүүл мэндэд тустай олон төрлийн амин дэм агуулдаг бөгөөд шимэгчийг устгах үйлчилгээтэй. Мөн ямар ч сөрөг зүйл орохгүй бөгөөд донтуулдаггүй. Хүүхдүүд тань дуртай идэх болно! Хамгийн чухал нь зөвлөсөн тунг дагаж мөрдөх хэрэгтэй. Зөвхөн 1 халбага, өдөрт 1 ширхэг.

Орц:

  • хар яавга – 100 гр;
  • үзэм – 100 гр;
  • инжир – 100 гр;
  • ургамлын тос – 100 мл;
  • зөгийн бал – 100 гр;
  • сенна навч – 50 гр (эмийн санд зарагддаг).

Жимсийг сайтар усаар зайлж, сайн жижиглэнэ (бутлагчаар жижиглэвэл сайн). Сеннаг мөн адил нунтаглана. Бүх найрлагыг нэгэн жигд болтол сайтар холино. Үүнээсээ 1 халбагыг авч бөмбөлөг болгож бэлдэнэ. Тэдгээрийг таглаатай саванд хийж хөргөгчинд хадгална. Өдөрт 1 ширхэгийг идхэд л хангалттай. Хамгийн ихдээ 5-7 хоног хэрэглээд нэг хэсэг азнаарай.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!