ЗөвлөгөөЛайфстайлЭрүүл мэнд

Үүнийг бэлтгэж түрхээд өвдсөн үе мөчөө 10 жилээр залуужуулаарай!

Хүний тулгуур эрхтэн болох яс тэр дундаа өвдөг нь нас ахих тусам өвдөж, алхахад бэрхшээлтэй болдог. Монголчууд суурин амьдралд шилжсэнээс хойш, хотод амьдарч буй хүмүүсийн цагаан идээний хэрэглээ багасаж, ясны өвчин нилээдгүй газар авах болсон.

Энэ үед эм тан ихээр хэрэглэх нь өвчнийг түр намдааж болох ч, ямар нэг эмчилгээ болдоггүй учир эсрэгээрээ элэг, ходоодыг гэмтээдэг.

Тиймээс бид танд үе мөчний өвчингээ эмгүй анагаах, гэрийн аргаар хийж болох хор нөлөөгүй эмчилгээний бэлдмэлийн жорыг хүргэхээр бэлтгэлээ.

Үе мөч өвдөх шалтгаан

Насжилт: 30 наснаас эхлэн хүний яслаг болон мөгөөрслөг эдийн уян хатан чанар алдагдаж эхэлдэг. Энэ үеэс эхлэн шим тэжээлээр баялаг хоол хэрэглээгүйгээс эсвэл бусад өвчинтэй хавсарснаар өтөл насанд өвдөг өвддөг.

Кальци: Хүний яслаг эдийн 99%-ийг бүрэлдүүлдэг тэжээл бол кальци. Харин 1% буюу нэн чухал болох шим тэжээл нь магни, фосфор, Д амин дэм зэрэг элементүүд байдаг билээ. Эдгээрийн тэнцвэр алдагдсанаар хижээл наснаас эхлэн үе мөч өвдөж эхэлдэг.

Биеийн жин: Хүний биеийн бүх жинг тулгуур эрхтэн болох нуруу, өвдөг үүрч байдаг. Тиймээс залуу наснаас эхлэн, хэт таргалалттай байсан хүмүүс энэ өвчнөөр шаналах нь элбэг.

Хүйтэн: Хөл, өвдөгний үе нь цусны эргэлтийн төв болох зүрх судаснаас хамгийн хол хязгаарт байдаг учраас даарч хөрсөн үед хялгасан судас агшиж, улмаар энэ хэсгийн шим тэжээл болон эсэргүүцэх чадамжинд сөргөөр нөлөөлж, өвчлөх, өвчин сэдрэх шалтгаан болдог.

Хүйс: Энэ өвчинд эмэгтэйчүүд, эрчүүдээс 2-4 дахин их өртөмтгий байдаг. Цэвэршилтээс шалтгаалан зарим дааврын өөрчлөлтөнд орох нь ясны сийрэгжилтийн явцыг түргэсгэдэг юм.

Ажил мэргэжил: Энэ өвчинд тогооч, замын цагдаа, зөөгч, үйлчилгээний ажилтнууд зэрэг байнгын зогсоо ажил хийдэг хүмүүс өртөмтгий байдаг.

Орц:

  1. Иод – 100 мл
  2. Ал ко хол – 300 мл
  3. Аспирин – 10 ширхэг

Бэлтгэх арга:

Аспиринаа нухаж, иод болон ал ко холоо хольж зуурмаг бэлтгэнэ. Үүнийгээ 21 хоног хуурай сэрүүн газар хадгалаарай. Дараа нь тус бэлдмэлээ өвчтэй байгаа хэсэгтээ түрхэж, иллэг хийнэ.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!