Зөвлөгөө

Эдгээр тоснуудыг мэддэг байхад үрчлээнээс айх хэрэггүй! Нэгэнт тогтсон үрчлээг хүртэл арилга гээд л бод

Байгалийн гаралтай тос нь залуу, үзэсгэлэн төгөлдөр, эрч хүчтэй байлгах цорын ганц эх үүсвэр болдог. Ихэнхи эмэгтэйчүүд химийн бодистой бүтээгдэхүүнээс аль болох татгалзаж эрүүс сайхан арьс, үс, хумстай байхын тулд гоо сайхандаа байгалийн бүтээгдэхүүн хэрэглэх болжээ. Харин та эдгээр аргуудыг мэдээгүй байж магадгүй юм. Тиймээс бид танд гоо сайхандаа хэрэглэж байгалийн гаралтай тоснуудыг танилцуулж байна.

Касторовын тос

Эмийн сангуудад элбэг байдаг, боломжийн хямд үнэтэй, хамгийн үр дүнтэй аргуудын нэг. Найрлагадаа 90%-ийн р и ц и н о л и й н х ү ч и л агуулсан тул үрчлээсийг багасгаж, хуурай арьсанд маш сайн тэжээл өгдөг байна. Сарын турш тогтмол хэрэглэснээр үр дүн харагдах болно. Ингэхдээ өдөр тутам түрхдэг тосондоо холих буюу дангаар нь хэрэглэж ч болно. Тосоо нүүрэндээ хурууны өндгөөрөө  түрхэж, зөөлөн товшиж шингээнэ.

Жожобатай тос

Энэ тосыг нэгэнт үүссэн үрчлээс болон хэт хуурай арьсанд хэрэглэхэд үр дүн сайн байдаг. Байгалийн гаралтай а н т и о к с и д а н т болон E витамины өндөр агууламжтай тул арьсны эд эсийг сэргээж, арьсанд амархан шингэж, арьс амьсгалахад сайн нөлөө үзүүлдэг байна. Ж о ж о б а тосыг намуу цэцгийн үртэй 1:4 харьцаатай хольж түрхвэл илүү үр дүнтэй.

Какаотай тос

К а к а о н ы шошноос гаргаж авсан тосны найрлагад тосны х ү ч и л, т а н и н и, м е т и л с а т и н болон олон төрлийн витаминууд агууллагдана. Эдгээр бүх бодис, нэгдлүүд нь бидний арьсийг хүрээлэн буй орчны хортой нөлөөнөөс хамгаалж, арьсны эд эсийг сэргээж, үрчлээтэхээс сэргийлнэ. К а к а о н ы тосыг тэжээлийн тостой хамт хольж хэрэглэж болно. Унтахаас өмнө бага зэрэг нимгэн түрхэж хэрэглэнэ.

АЛИВАА ЗӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЛЭХЭЭС ӨМНӨ МЭРГЭЖЛИЙН ЭМЧЭЭС ЗӨВЛӨГӨӨ АВААРАЙ

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!