Дөрөвхөн минутын дотор шүдний чулуу арилгаж, цайруулах арга

Холливудынхан эрүүл сайхан шүдтэй, түүнийгээ сайхан инээмсэглэлээр гайхуулж байдаг. Одоо үед шүдний эмнэлэгүүд Hollywood Smile гэж хийх болсон. Үүнээс болоод хүмүүс сайхан шүдтэй болохын тулд өндөр өртөгтэй үйлчилгээ авах уу? гэртээ шүдээ цайруулах оролдлого хийж үзэх үү? гэсэн асуулттай нүүр тулгардаг. Гэхдээ эмнэлэгийн үйлчилгээ нь маш өндөр өртөгтэй учир тэр болгон хүмүүс хийлгэж чадахгүй нь мэдээж. Ингээд гэртээ элдэв туршилт хийхээс өөр арга үгүй. Харин тэдгээр аргууд нь ихэвчлэн үр дүн муутай, эсвэл шүдэнд муугаар нөлөөлдөг.

Тиймээс бид танд санхүүд тань хэмнэлттэй, шүдний пааланг гэмтээлгүй цайруулах аргуудыг хуваалцаж байна. Хамгийн гол нь таны тууштай байдлаас үр дүн хамаарна гэдгийг санаарай.

Цайны халбага хүнсний сода дээр чимх давс хийж холиод, шүдний сойзоо норгож, дээр нь хольцоо тавьж, зөөлнөөр шүдээ цэвэрлэнэ. Энэ нь шүдний өнгөр арилгахад сайн нөлөө үзүүлнэ. Дараа нь цэвэр усаар зайлна. Сода нь хүний бие болон амны эрүүл ахуйд сайн, харшлах зүйлгүй ч хэтрүүлж хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Шилэн саванд 200мл ус хийгээд, дээр нь стаканы тал хүнсний сода, цайны халбагаар 10 удаа алоэ вера, нимбэгний эфирийн тос 10 дусал, 4 цайны халбагаар глицерин тус тус хийгээд сайтар хутгаж таглан хадгална. Энэ хольцоос өдөр бүр шүдэндээ түрхэж хэрэглэнэ.

Апельсин буюу жүржийн хальсаар шүдээ цэвэрлэх хурдан арга байдаг. Шүдний чулууг арилгахын тулд шүдний хооронд, шүдний цоорсон нүх зэргийг жүржийн хальсаар 10 минутын турш сайтар арчина. Мөн цитрусын хальсыг кофе бутлагчинд буталж, шүдний 00-ндоо нэмж болдог. Шүдний цооролт болон буйлны үрэвслийн үед бичил биетнийг устгах үйлчилгээ үзүүлдэг, мөн байгалийн гаралтай тул өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой.

Цайруулсны дараа шүд мэдрэг болдог тул шүдний пааланг онцгой анхаарах хэрэгтэй.

Total
11K
Shares
Төстэй мэдээ
Цааш унших

Лаврын начны тос бэлтгэж нойргүйдэл, цусны даралт ихсэх, цусан дахь сахарын хэмжээ, өөх тосны түвшинг эмчлээрэй!

Лаврын навч нь зөвхөн хоолны ертөнцөд төдийгүй олон өвчний эмчилгээнд уламжлалт анагаах ухааны гол бүрэлдэхүүн хэсэг болгон ашигладаг.…
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!