ЗөвлөгөөЭрүүл мэнд

7 хоногийн турш өглөө бүр өлөн дээрээ сармис, зөгийн бал идээрэй! Үр дүнд

Сармис нь хүний биед хэчнээн тустай болохыг заавал энд тайлбарлан бичихгүйгээр та хангалттай ихийг мэдэх байх. Гэхдээ цухас дурдахад сармис нь зүрхний үйл ажиллагааг дэмжиж, судсыг цэвэрлэн, даралтыг буулгана. Үүнээс гадна толгой өвдөх, дотор муухайрах зэргийг болиулах тустай.

Тэгвэл үүнийг өглөө бүр өлөн дээрээ зөгийн балны хамт уувал таны биед ямар өөрчлөлт гарах бол?

  • Сармис – 2-3 хумс
  • Зөгийн бал – нэг халбага

Сармисаа хэрчиж, зөгийн балтайгаа холиод, үүнийгээ өглөө бүр өлөн дээрээ иднэ. Ингэснээр таны бие цэвэрлэгдэж, дархлаа сэргэх төдийгүй бүхэл өдрийн турш эрч хүчээр дүүрэн, сэргэлэн байх болно.

Ханиадыг нам дарах сармисны сироп

  • Сонгино – 1 ширхэг
  • Сармис – 5 хумс
  • Халуун чинжүү – тал
  • Цагаан гаа – нэг халбага
  • Нимбэг – нэг ширхэг
  • Цагаан цуу – нэг жижиг халбага

Бэлтгэх арга:

  1. 350-500 мл багтаамжтай шилэн саванд хэрчсэн сонгиноо хийнэ.
  2. Дээр нь хэрчсэн сармисаа нэмнэ.
  3. Хэрчсэн халуун чинжүүгээ ч мөн хийгээрэй.
  4. Хэрчсэн цагаан гаа, нимбэгний шүүс, цагаан цуугаа нэмээд, сайтар хутгаарай.
  5. Бэлэн болсон бэлдмэлээ сайтар таглаж, хөргөгчинд хадгална.

Танд ханиад томууны шинж тэмдэг илэрвэл үүнээс нэг халбагыг идэхэд хангалттай.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!