ЗөвлөгөөЭрүүл мэнд

Үе мөчний хэвийн үйл ажиллагааг сэргээх гайхалтай жор

Хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, нас өтлөх, хүнд хүчир ажил эрхлэх зэрэг шалтгааны улмаас үе мөч өвддөг. Харин залуу насандаа үе мөчний өвчин хэлж байгаа бол цусан хангамжтай холбон тайлбарлах нь бий. Иймд та бүхэнд үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлэх жорыг танилцуулахаар бэлдлээ.

Үе мөчний өвчнийг хэрхэн анагаах вэ?

Орц:

  1. Жүржийн шүүс – 250 мл
  2. Овьёос – 150 г
  3. Ус – 200 мл
  4. Нунтаг цинамон – 1 ц.х
  5. Ананас – 300 г
  6. Зөгийн бал – 20-30 г
  7. Миндаль/бүйлс самар – 50 г

Хийх арга:

  • Овьёосоо чанаж хөргөнө.
  • Овьёос дээрээ жүржийн шүүс, ус, ананас, цинамон, зөгийн бал болон самраа хийнэ. Блендерээр бүгдийг сайтар холино.

Ууж хэрэглэх заавар:

Өглөөний цайнаас 20 минутын өмнө 100 мл-ийг ууна. Болж өгвөл араас нь аяга ус уувал бүр ч сайн.

Үр нөлөө:

  1. Жүрж болон ананас нь С амин дэмээр баялаг тул яс, үе мөчний уян холбоосыг бэхжүүлнэ. Үе мөчний үрэвслийн улмаас С амин дэмийн дутагдалд ордог болохыг судалгаагаар тогтоосон. С амин дэм өөрөө үрэвслийн эсрэг үйлчилгээтэй гэдгийг та мэдэх биз ээ.
  2. Цинамон нь кальци болон эслэг ихтэй тул үе мөчийг бэхжүүлнэ. Цусан хангамжийг сайжруулж, цусан дахь сахар болон холестерины хэмжээг бууруулна.
  3. Овьёос нь магни, фосфор, кали болон цахиур ихтэй хүнс. Бие эрхтний цахиурын тэнцвэрт байдлыг хадгалснаар тулгуур эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ.
  4. Миндаль самар нь хүний ясанд зайлшгүй шаардлагатай эрдэс бодисоор баялаг. Кальци, магни, марганец болон фосфор нь ясыг бөх бат байлгахад нөлөөлдөг байна.

Гэрийн нөхцөлд гар дор байгаа хүнсний бүтээгдэхүүнээр эрүүл мэнддээ ашиг тустай ундаа хийж уугаарай. Зөвхөн үе мөчинд сайнаар нөлөөлөөд зогсохгүй хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжих болно.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!