ЗөвлөгөөЛайфстайлЭрүүл мэнд

Орой болгон унтахынхаа өмнө зөгийн бал хэрэглэхийн итгэмээргүй 8 ашиг тус

Бидний ихэнх нь зөгийн балыг ханиадтай тэмцэх, арьсыг чийгшүүлэхэд ашигладаг гэдгийг сайн мэднэ. Тэр дундаа хоол хүнстэй хослуулан хэрэглэх нь эрүүл бөгөөд биед сайн. Тийм ч учраас эмч, мэргэжилтнүүд зөгийн балыг “супер хоол” гэж нэрлэдэг. Гэвч зөгийн балны ашиг тус зөвхөн үүгээр хязгаарлагддаггүй гэдгийг та мэдэх үү? Тухайлбал, шөнө унтахаасаа өмнө нэг халбага зөгийн бал уухад, зөгийн балны ашиг шим нь шөнийн турш биед шингэдэг. Ингэснээр хүний биед гайхалтай эерэг үр нөлөө авчирдаг байна. Эдгээрийн олон жишээг доор дурдъя.

1. Шөнө бөх унтахад тусална

Зөгийн бал нь “tryptophan” хэмээх шим тэжээлийг агуулдаг бөгөөд энэ нь тайвшруулж, бат бөх амрахад тусалдаг байна. Мөн хүний биед хэрэгцээтэй боловч биеэс ялгардаггүй, заавал хоол тэжээлээр дамжуулан авах ёстой амино хүчил гэж байдаг. Энэ нь зөгийн баланд агуулагддаг юм.

Бид заримдаа шөнө дунд нойрноосоо сэрдэг. Энэ нь унтаж байх үед тархинд гликоген гэх бодис шаардагдсанаас үүдэлтэй юм. Тэгвэл зөгийн баланд гликоген агуулагддаг тул үүнийгээ нөхөж, тайван унтах боломжтой. Мөн зөгийн бал нь бөөрөнд байрлах адерналин даавар ялгаруулдаг булчирхайн үйл ажиллагааг дэмждэг тул бат бөх нойрсоход тусалдаг байна.

2. Цусны даралтыг бууруулна

Цусны даралт ихсэх нь зүрх судасны өвчлөлд хүргэх эрсдэлтэй байдаг. Тиймээс зүрх судасны өвчлөлөөс сэргийлэхийн тулд цусны даралтаа тогтвортой, хэвийн хэмжээнд байлгах нь чухал. Тэгвэл зөгийн бал нь цусны даралтыг бууруулдаг антиоксидант агуулдаг тул, унтахынхаа өмнө нэг халбагыг уухад даралт ихсэхээс сэргийлнэ.

3. Триглицеридийг бууруулна

Триглицерид бол цусан дахь өөх тос юм. Триглицеридын түвшин өндөр байх нь зүрхний өвчин болон чихрийн шижин өвчин үүсгэх эрсдэлийг бий болгодог. Тэгвэл зөгийн бал нь цусан дахь өөх тосны хэмжээг бууруулахад тустай. Өөрөөр хэлбэл, зөгийн бал цусан дахь өөх тосыг хэрэгтэй нэгдэл болон хувиргадаг байна.

4. Дархлааны тогтолцоог дэмжинэ

Зөгийн бал нь антиоксидант болон бактерийн эсрэг бодисоор баялаг тул дархлааны системийг сайжруулж, бактери, мөөг, олон тооны вирус зэрэг бичил биетний халдвараас хамгаалах дархлааг бий болгоно. Мөн орой болгон зөгийн бал хэрэглэснээр биеийн эсэргүүцэл сайжирч, биед учирсан шарх, сорив түргэн эдгэх болно.

5. Богино хугацаанд жин хасна

Зөгийн бал нь таны биед дулааныг их хэмжээгээр үүсгэх замаар бодисын солилцоог сайжруулдаг. Ийнхүү биеийн температурыг нэмэгдүүлснээр, заавал дасгал хөдөлгөөн хийх шаардлагагүйгээр өөх тосыг шатаадаг байна.

6. Ханиалгыг намдаана

Зөгийн бал нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Тиймээс орой бүр нэг халбага зөгийн балыг бүлээн устай холин ууснаар хоолойны өвчнийг намдааж, ханиалгаас сэргийлдэг байна. Мөн зөгийн бал нь хоолойн дох бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.

7. Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй

Хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх хамгийн эрүүл арга бол антиоксидантаа нөхөх юм. Үүнийг зөгийн баланд ихээр агуулагддагийг дээр дурдсан билээ. Тиймээс зөгийн бал арьсыг чийгшүүлж, хөгшрөлтөөс сэргийлдэг байна.

8. Сэтгэл гутралд орохоос сэргийлнэ

Зөгийн бал нь полифенол агуулдаг тул тархины эсийн стресстэй тэмцэж улмаар сэтгэл гутралд өртөхөөс сэргийлдэг. Тиймээс та сэтгэл зүйн эрүүл мэнддээ санаа тавихыг хүсвэл орой бүр зөгийн бал хэрэглэж заншаарай.

 

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!