ЗөвлөгөөЛайфстайлОдууд

Хурдан хугацаанд их хэмжээний жин хассан оддын нууцаас

Ямар нэгэн баяр дөхөх үед бүсгүйчүүд маань богино хугацаанд нэлээд их жин хасах хүсэлтэй болдог билээ. Энэ тохиолдолд алдартнууд болон гоо сайхны блог хөтлөгчид ихээхэн эрэлттэй болж, тухайн зөвлөгөөг бүсгүйчүүд маань дагаж эхэлдэг. Гэхдээ үнэн хэрэгтээ богино хугацаанд эрүүл мэнддээ хор учруулахгүйгээр жин хасах боломжтой болжээ. Ингээд алдартнуудын богино хугацаанд жин хасдаг нууцаас танд хүргэе.

1. Женнифер Лопезын 10 хоногийн уургаар хооллох дэглэм

2019 онд алдарт дуучин бүсгүй маань 50 нас хүрж байгаа юм. Гэхдээ энэ бүсгүй бидэнд нас бол зүгээр л тоо гэдгийг баталсан билээ.

Хавар гэхэд өөрийн бие галбирыг өөрчлөхийн тулд тэрээр 10 хоногийн турш нүүрс уснаас татгалзахаар шийджээ. Үр дүнгээ тэрээр өөрийн инстаграм хуудаснаа нийтэлсэн бөгөөд түүний дагагчдад маш ихээр таалагдсан гэнэ шүү.

Энэ дэглэм хэрхэн богино хугацаанд үр дүнгээ үзүүлсэн бэ? Нүүрс ус нь бидний биеийг энергиэр цэнэглэж өгдөг юм. Харин жин хасахын тулд энергийн дутагдалд орох хэрэгтэй болдог бөгөөд ийнхүү энерги дутагдсанаар бие организм энергиэ нөхөхийн тулд илүүдэл өөхөө шатааж эхэлдэг аж.

Харин уураг ихтэй хүнсний бүтээгдэхүүн нь булчингийн массаа хадгалахад тусалж, дотор эрхтнийг ядрахаас хамгаалдаг байна.

2. Жизель Бюндхен – Ээдэм идэх дэглэм

Супермодель Жизель Бюндхен нь ээдэм идэх дэглэм барихыг эрмэлздэг. Тэрээр тайзан дээр гарахаас 3 хоногийн өмнөөс эхлэн өндөг болон ээдмээс бусад бүх хүнснээс татгалздаг байна. Өглөөний цайндаа тэрээр дутуу чанасан өндөг, өдрийн болон оройн хоолондоо 200 гр ээдэм идэж чихэргүй цай уудаг аж. Үр дүнд нь тэрээр 3 хоногт 3 кг хасаж чаддаг юм.

Өндөг болон ээдэм нь уургаар баян бүтээгдэхүүн учир Жизель Бюндхен болон Женнифер Лопез нарын турах зарчим нь адил. Үүнээс гадна модель бүсгүй илчлэгийн хэмжээгээ багасгаж өдөрт 800 ккал хоол л иддэг байна.

3. Ким Кардашиан – Шингэн дэглэм

Ким Кардашиан богино хугацаанд ямар ч дасгал хийхгүйгээр их хэмжээний жин хасахыг эрмэлздэг нэгэн юм. Хурдан турахын тулд тэрээр хоолноосоо бүх хатуу идэх зүйлсийг хасаж зөвхөн ус, шөл, смути хийж уудаг байна. Энэ аргаар тэрээр 4 хоногт 4 кг хасаж, “Met Gala” наадмын үеэр өөрийн бие галбирыг гайхуулжээ.

Шингэний дэглэмийг зөв барих үед бие махбодиос бохирдол гадагшилж, хаванг хөөж, арьсыг толигор сайхан болгодог байна. Энэ нь их хэмжээний ислэг хэрэглэдэгтэй холбоотой юм.

4. Гвинет Пэлтроу – Бага багаар олон удаа хооллох

Жүжигчин Гвинет Пэлтроу энэхүү дэглэмээ өөрөө зохиожээ. Түүний энэ дэглэм 5 хоногийн турш үргэлжлэх бөгөөд идэх хүнсээ бэлдэхэд ердөө 20 минут шаардлагатай байна. Уг дэглэмийн үеэр жүжигчин бүсгүй кофе, согтууруулах ундаа, элсэн чихэр, шар буурцаг, глютен агуулсан хоол хүнснээс татгалзах шаардлагатай юм. Өглөө бүр тэрээр нэг стакан нимбэгтэй бүлээн ус уудаг. Ингээд бүтэн өдрийн туршид дөрвөн удаа бага багаар иддэг байна. Мөн Гвинет цагаан хоолтой учир мах хэрэглэдэггүй.

Түүний энэ арга хоолны дэглэм гэхээсээ илүү зөв хооллолтын горим бөгөөд энэ зөвлөгөөний тусламжтай та бие организм дахь бохирдлыг гадагшлуулж, жин хасаж чадна.

5. Хайди Клум – Байцааны дэглэм

Хайди Клүм олон жилийн туршид байцааны дэглэм барьж байгаа. Тэрээр байцааг заримдаа үндсэн хоол болгож иддэг бол заримдаа зууш маягаар ч хэрэглэдэг.

Хайди даршилсан байцаа иддэг бөгөөд энэ нь даршлаагүй байцаанаас илүү эрдэс, амин дэмтэй байдаг гэнэ. Их хэмжээний ислэг, С амин дэм нь хоол боловсруулах эрхтнийг тэнцвэртэй байлгахад тусалдаг аж.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!