ОдуудФото мэдээ

Алдартнуудын одоо амьдарч байгаа байр болон алдартай болохоосоо өмнө амьдарч байсан байрны зургууд!

Дэлхийд алдартай оддын хувьд тэд бүгд тийм ч сайхан амьдралтай байгаагүй. Өөрсдийн хүч хөдөлмөр болоод шаргуу бэлтгэлийн ачаар өнөөдрийн өндөрлөгт хүрсэн байдаг. Тиймээс бид энэ удаад оддын анх амьдарч байсан байшин болоод одоо амьдарч байгаа байшинг харьцуулсан зургуудаас та бүхэндээ хүргэж байна.

#1 Алдарт Реппер Eminem

Америкийн алдарт реппер болох Эминем залуу насаа хар арьстнууд голчлон амьдардаг Детройт хороололд өнгөрөөсөн байдаг. Тэрээр анхныхаа амьдарч байсан байрны зургийг өөрийн гаргаж байсан цомгуудынхаа ковер зургаар сонгож байсан удаа байдаг. Одоо тэрээр Детройтын Рочестер Хиллс дэх 15129 m2 талбайтай харшид амьдардаг. Энэхүү харш нь 6 унтлагын өрөө, 10 угаалгын өрөө, 21 өрөө, теннисний талбай, нуур, бассейн, нисдэг тэрэгний зогсоол, 5 машины гарааш зэргээс бүрддэг. Алдарт реппер маань тухайн үл хөдлөх хөрөнгийг 2003 онд 4.75 сая долл араар худалдаж авч байжээ.

#2 Барбадос гаралтай дуучин Рианна

Жүжигчин дуучин Рианнаг мэдэхгүй хүн гэж үгүй билээ. Түүний хүүхэд нас Барбадосын Сэйнт Майкел гэх газрын жижигхэн умгар байшинд өнгөрсөн билээ.

Харин Рианна дэлхий даяар алдартай болсноосоо хойш Лос Анжелест 6.8 сая долл арын үнэтэй 6 унтлагын өрөө, 8130 фунт квадрат бүхий 8 ариун цэврийн өрөөтэй харштай болжээ.

Харин сүүлийн хэдэн жилийн утрш Лондонд амьдарч байсан бөгөөд дээрх үнэтэй харшаа тухайн үед зарах гэсэн ч худалдан авах хүн олдохгүй байсан учраас сарын 35000 долл араар түрээслүүлж байсан гэдэг.

#3 Дуучин, жүжигчин Селена Гомез

Дуучин, жүжигчин, продюсер болох Селена Гомез харьцангүй хүүхэд байхаасаа олны танил болсон нэгэн. Тэрээр Техасын Гранд Прейри хотод төрсөн бөгөөд дөнгөж 10 настай байхдаа хүүхдийн цуврал нэвтрүүлэгт оролцож уран бүтээлийн гараагаа эхлүүлж байжээ. Алдартай болохоосоо өмнө тэрээр Техасын захын хорооллын ердийнхөөс өөр харагддаггүй энгийн даруухан нэг давхар байшинд амьдардаг байв.

Тэрээр үл хөдлөхийн тал дээр Тэйлор Свифттэй тун ойролцоо бөгөөд сүүлийн 6 жилийн хугацаанд дор хаяж 4 удаа үл хөдлөх хөрөнгө худалдаж авснаас дунджаар 2 жил болоод л буцаан зарчихдаг гэж ойр тойрныхон нь ярьсан байна.

Одоогийн байдлаар тэрээр 4.9 сая долл арын үнэтэй харшид амьдарч байгаа бололтой.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!