ЗөвлөгөөЛайфстайл

Бичил долгионы зууханд хэзээ ч халааж идэж болохгүй 4 хүнс!

1940-өөд оны үеэс түргэн халаагч буюу бичил долгионы зуух анх ашиглалтад орж байжээ. Тэр цагаас хойш энэхүү төхөөрөмж нь гал тогоонд зайлшгүй байх шаардлагатай хамгийн чухал зүйлсийн нэг болсон. Гэвч бүх төрлийн хоолыг халааж идэж болдоггүй. Тиймээс бид энэ удаад хэзээ ч халаагчинд халааж идэж болохгүй 7 хоол хүнсийг та бүхэнд хүргэж байн.

#1 Чанасан өндөг

© imd**d / Imgur, © ChillingB / Imgur

Бичил долгионы зууханд чанасан өндөгийг халаахад усны молекулаас уур үүсч даратл ихсэх шалтгаан болдог. Өндөг нь нимгэн мeмбpaн бүрхүүлтэй байдаг тул даралтыг бүхэлд нь барьж чаддаггүй учраас жижиг хэмжээний дэлбэрэлт үүсэх магадлалтай байдаг. Мөн хэт их уургийн агууламж нь дахин халаах үед хортой урвал явагдаж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөг үзүүлдэг байна.

#2 Лууван

© naama y.m. / FreeImages, © Kenneth Carpina / Pexels, © lbochtler / Youtube

Хэдийгээр лууванг богино долгионы зууханд чанаж, халааж болох боловч түүхий лууван, ялангуяа хальс нь хэвээр байгаа үед бол аюултай байдаг. Хэрэв лууванг зохих ёсоор нь угааж цэвэрлээгүй, шороотой нь хийвэл луувангийн хөрсөнд агуулагдах эрдэс бодисууд нь богино долгионы зууханд оч үүсгэж дэлбэрэлт үүсгэх магадлалтай байдаг. Тиймээс зохих журмын дагуу угааж цэвэрлэж хэрэглэх хэрэгтэй.

#3 Боловсруулсан махан бүтээгдэхүүн

© Robert Coffey / Twitter, © Skitterphoto / Pexels

Бэлэн боловсруулсан махан бүтээгдэхүүнд их хэмжээний давс болоод нэмэлт химийн бодис агуулагддаг учраас тийм ч сайн хоол хүнс биш юм. Хамгийн гол нь бэлэн боловсруулсан махан бүтээгдэхүүнийг бичил долгионы зууханд хийж халааснаар долгионы цацраг нь холестерины хэмжээг нэмэгдүүлж энэ нь зүрх судасны аюултай байдалд хүргэж болзошгүй байдаг.

#4 Ус

© Shutterstock.com

Хэдийгээр бичил долгионы зууханд ус халаах нь хялбар ч гэлээ энэ нь маш эрсдэлтэй алхам болохыг судлаачид тогтоосон. Учир нь бичил долгионы зуухан дахь цахилгаан соронзон долгион нь усыг хэт халаахад хүргэж улмаас усны молекулыг тогтворгүй болгосноор хүчтэй дэлбэрэлт үүсэх аюултай.

Мэдээллийн эх сурвалж
Brightside.me

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл

avatar
Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!
Close