ЗөвлөгөөСонин хачинФото мэдээ

Хоолонд дургуй хүүхдээ Хоолны мангас болгож чадсан Авьяаслаг ээжийн арга! Манай охин ч бас хоолонд нугасгүй болсон шүү

Энэ удаад бид хоолонд дургуй хүүхдээ хоолонд дуртай болгох нэгэн гайхалтай санааг та бүхэнтэйгээ хуваалцахаар боллоо. Белги улсын иргэн 2 хүүхдийн ээж Жоланда Стокермэн нь хоолонд дургуй хүүхдүүддээ хоол өгөх хамгийн шилдэг аргыг олсон бөгөөд үүнийгээ бусад ээжүүдтэй хуваалцсан нь цахим орчинд олны анхаарлын төвд оров. Энэ нь юу гэвээс хоол хийхдээ хүүхдүүдийнхээ дуртай үлгэрийн баатар болоод амьтадын дүрд хувиргаж хийх явдал байв. Ингээд түүний хамгийн шилдэг хоолнуудын зургуудаас та бүхэнд хүргэж байна.

#1 Цагаан барыг маш гайхалтайгаар дүрслэн хийжээ

©DeMealPrepper

#2 Араатны хаан арслан. Симбагийн фен болох хүүдээ ингэж хийгээд өгсөн юу ч үлдээлгүй идсэн шүү

©DeMealPrepper

#3 Хамгийн алдартай баавгай буюу алаг Пандаг мэдэхгүй хүн ховор тийм биз. Будаатай хоолыг ингэж хийгээд хүүхэддээ өгөөрэй.

©DeMealPrepper

#4 Барыг бас ингэж урлаж болох л юм байна лээ. Гэхдээ манай охин айгаад ойртохгүй байсан. Хөвгүүдэд бол таалагдах байх шүү.

©DeMealPrepper

#5 Тиймээ яст мэлхийг гайхалтай бүтээсэн байна шүү.

©DeMealPrepper

#6 Өхөөрдөм бяцхан бүжинг яг энэ шиг хийж үзээрэй.

©DeMealPrepper

#7 Коала баавгайг бараг л урлагийн бүтээл мэт болгосон хоол байна шүү.

©DeMealPrepper

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл

avatar
Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!
Close