ЗөвлөгөөЛайфстайл

Хүйтэн усаар нүүрээ угаахын итгэмээргүй 5 ашиг тус

Өглөө нойрмог үедээ хүйтэн усанд орвол дороо сэргээд ирнэ гэж бид боддог. Гэвч энэ ганцхан давуу тал биш бөгөөд хүйтэн усаар нүүрээ цэвэрлэх нь маш олон эерэг байдлыг бий болгодог аж. Ингээд хүйтэн усаар нүүрээ угааснаар танд гарах эерэг 5 өөрчлөлтийг хүргэж байна.

#1 Таны арьсыг толигор цэвэр болгоно

© Depositphotos.com

Хүйтэн ус нь цусны эргэлтийг нэмэгдүүлж өгдөг. Энэ нь нүүрний арьсанд илүү сайнаар нөлөөлж бохирдлыг арилгаж толигор цэвэрхэн болгоход ашиг тустай байдаг.

#2 Хөгшрөлтийг удаашруулна

© Shutterstock.com

Мөн хүйтэн усны өөр нэг давуу тал нь үрчлээсийг арилгаж залуу арьстай байлгадагт оршино. Учир нь хүйтэн ус нь стресс болоод сэтгэл санааны тогтворгүй байдлыг үгүй хийх чадвартай байдаг.

#3 Стрессээс үүдэлтэй арьсан дээр гарсан зүйлсийг арилгана

© Shutterstock.com

Сэтгэл санааны тогтворгүй байдал болоод стрессээс үүдэлтэй арьсан дээр гарсан элдэв зүйлсийг төвөггүй арилгахад танд туслах болно.

#4 Нүүр цайруулж, цэвэрлэнэ

© Hichem Dahmani / Unsplash, © Depositphotos.com

Халуу бүлээн ус нь арьсан дээрх бага зэргийн тослогийг арилгаж хуурайшилт үүсгэх талтай байдаг. Харин хүйтэн ус нь арьсны нүхийг агшааж цайруулах чадвартай байдаг. Энэ нь нүүрний арьсыг чангалж, арьсны өнгийг тод болгоход чухал нөлөөтэй.

#5 Арьсны зарим төрлийн эмгэгээс таныг хамгаална

© Shutterstock.com

Хэт халуун шүршүүрт орох үед арьс үрэвсиж, улайлт, загатнах, бүр зарим тохиолдолд хэт гуужуулаад байдаг. Харин хүйтэн ус нь энэ бүхний эсрэг байдаг. Тийм ч учраас арьс загатнах зовиуртай хүмүүсийн хувьд хүйтэн устай шүршүүр нь хамгийн зөв сонголт байх болно. Мөн арьс элдэв зүйлээс болж загатнаад байвал хүйтэн шүршүүрт орохыг танд зөвлөж байна.

Мэдээллийн эх сурвалж
Brightside.me

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл

avatar
Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!
Close