ОдуудСонин хачин

Эйнштейнээс ч өндөр IQ-тай урлаг спортын алдартнуудтай танилц

Дэлхийн хамгийн өндөр IQ-тай гэгдэж байсан хүмүүсээс ч илүү өндөр IQ-тай урлаг спортын алдартнуудын талаар та урьд өмнө сонсож байсан уу? Хэрэв үгүй бол бид энэ удаад гайхалтай ухаантай алдартнуудаас та бүхэндээ танилцуулж байна.

#1 Дуучин Шакира

© FaceToFace/REPORTER

Түүний хувьд гэвэл тэрээр 4 насандаа анхныхаа шүлгийг бичиж эхэлсэн бөгөөд хамгийн анхныхаа цомгийг 13 настай байхдаа гаргаж байжээ. Мэдээж түүний IQ 140 байсан ч тэрээр сурах цаг зав багатай байсан гэгддэг. Түүнийг зарим нэг нь тааруу боловсролтой гэдэг ч гэлээ тэрээр 5 хэлээр төвөггүйхэн ярьж чаддаг нэгэн билээ.

#2 Жүжигчин Мэт Дэмон

© VALERIE MACON/AFP/East News

Жүжигчин залуу ухаантай байхгүй бол болохгүй. Учир нь тэрээр маш их ур чадвар болоод ухаан шаардсан дүрүүдийг чадварлаг бүтээдэг нэгэн. Түүний IQ нь 160 бөгөөд анх Харвардын их сургуульд элсэх гэж байх үедээ Good Will Hu nting зохиолоо бичиж байсан гэдэг.

#3 Жүжигчин Натали Портмэн

© AXELLE/BAUER-GRIFFIN / MEGA/Mega Agency/East News

Үзэсгэлэнт жүжигчин бүсгүй Natalie Portman Харвардын их сургуулийн Сэтгэл судлалын ангийг дүүргэсэн боловсролтой гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Түүний IQ 140 бөгөөд мөн л 5 хэлээр ярьж чаддаг нэгэн билээ.

#4 Кино зохиолч, найруулагч, продюсер Күэнтин Тарантино

© TOLGA AKMEN/AFP/East News

Hollywood-н хамгийн шилдэг, адал явдалтай, нууцлаг кинонуудын зохиолыг бичиж, найруулан хийдэг авьяаслаг эрийн IQ 160 гэхэд хэн ч гайхахгүй биз. Яагаад гэдгийг мэдэхгүй байвал түүний кинонуудаас үзэх хэрэгтэй дээ.

#5 Домогт жүжигчин Mr.Bean хочит Рован Аткинсон

© EAST NEWS

Инээдмийн киноны ноён оргил, ганц хүний хошин дүрийг хамгийн төгсөөр бүтээгч домогт Mr.Bean буюу жүжигчин Rowan Atkinson нь хамгийн өндөр IQ тай кино жүжигчин билээ. Түүний IQ нь 178 бөгөөд суут ухаантан Albert Einstein-ээс даруй 18-р илүү билээ.

Мэдээллийн эх сурвалж
Brightside.me

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл

avatar
Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!
Close