ОдуудФото мэдээХүмүүс

Жүжигчин бүсгүйчүүдийн УРАН ЧАДВАР

Төр засгийн болох болохгүй зүйлийг тоглолтоороо харуулж, нэгэн үе улстөрчдийг чичрүүлж, тэдэнд мессеж өгч, бухимдал стресстэй нийгэмд ард иргэдийг “ганц тайвшруулж” чаддаг байсан хүмүүс бол Монголын ХОШИН УРЛАГИЙНХАН.

ДРАМЫН ЖҮЖИГЧИН талаасаа яг энэ цагт та бүхний нэрлэж сурсан хошин урлагийн тогоонд уран бүтээлээ туурвиж яваа хэдэн сайхан эмэгтэй жүжигчдээ онцлон дурдаж байна.

1. Монгол Улсын гавьяат жүжигчин И.ОДОНЧИМЭГ

Энэ хүний авьяасыг ёстой АЛТААР ҮНЭЛСЭН Ч БАГАДМААР… Ёстой л цаанаасаа өгөгдсөн цул авьяас. Жүжигчин хүнийг баримлын шавартай зүйрлэдэг бол энэ хүн дээд зэргийн түвшинд бүтээгдсэн “баримлын шавар” юм.

Монголын хамгийн чадварлаг Жульеттаг цэнхэр даашинзтайгаа мөнхөлж чадсан тэрээр Тайз дэлгэц, эмгэнэлт, инээдэм бүх л төрөлд ч орж амьдарч чаддаг. Солиот эх хэмээх бүтээлийн гол дүрд тоглож Би хэн бэ? гэдгээ ахин харуулаад авсан. Дорнын сонгодог бүтээлүүд болох Аянгын бороо, Сэрүүн Хасын нууц гэх зэрэг бүтээлүүдийг ч энд онцгойлон дурдаж болно. Зөвхөн сайн жүжигчин төдийгүй нийгмийн асар өндөр эрэлт хэрэгцээт найруулагч гэдгийг түүний Солиот эх, Танхай тээгч, Сэргээш-3, Хөөрхөн ээжтэй охин, Алтан өндөг гэх зэрэг киног найруулснаас та дүгнэж болно…

2.Жүжигчин Г.Ундармаа

Сүүлийн үед тайзны бүтээлээс илүүтэйгээр дэлгэцийн бүтээлээс илүүтэйгээр харах болсон жүжигчин Г.Ундармаа мөн л дайчин, чансаатай чадвартай ДРАМЫН жүжигчдийн нэг. Дүрд орох, дүрд хувирах, үзэгчдийг өөртөө хэрхэн соронз мэт татаж, дэлгэцээс уях вэ гэдгээ тэр маш сайн мэднэ. Үзэгч таныг нэгэн дор инээлгээд уурлуулаад, үзэн ядуулж чадаж байгаа бол тэр хүн дүрээ чадварлаг гаргажээ гэсэн үг. Өгөлт авалт нь янзтай, илүү дутуу үйлдэлгүй тас няс… Хамтран ажиллахад дэмтэй, хавь ойрынхондоо түшигтэй. Ангарагаас ирсэн эмэгтэй хоёр хүний модерн жүжгийг үзэгчиддээ хүргэж, жүжигчний УРАН чадварын төгс гүйцэтгэлийг тэр харуулсан.

3.Монгол Улсын гавьяат жүжигчин С.Өлзийхүү

Монголын Хошин Урлаг гэх төрөл зүйлийг мөн л үүсэж хөгжиж эхлэх үест өөрийн гэсэн өнгө төрхийг илтгэсэн шилдэг залуусын нэгдлийг “Өнгөт инээд” хамтлаг нэгтгэж байв. Мөн л дотортой, чадалтай чансаатай жүжигчдийн эгнээг МУГЖ С.Өлзийхүү тэргүүлнэ.

Өлзийхүү Жүжигчин Уран бүтээлийн дийлэнх хэсгийг хошин урлагийн тайзан дээр өнгөрүүлсэн мэт санагдавч тэрээр хүний сэтгэлийг хөдөлгөсөн, дотоод их мэдрэмжийг гаргасан олон дүрүүдээрээ үзэгч олны хайртай жүжигчдийн тоонд багтаж түүнийг ГАВЬЯАТ авах ёстой хэмээх үзэж нийгэм бараг тэр чигтээ давалгаалж, Төр хүртэл сонсох хэмжээнд хүргэсэн нь түүнийг хир чадвартай жүжигчин бэ? гэдгийг илтгэнэ.

4. Жүжигчин Б.ОТГОНТУЯА

Монголын Хошин урлагийн жүжигчдийн дунд зохиогддог АЗТАЙ БАДАРЧИН алтан цомын ОТГОН ЦОМ-ын эзэн жүжигчин хөөрхөн Отгоо…

СУИС-д суралцаж байхаасаа уран бүтээлч болж амьдралын алтан гараагаа эхэлсэн АДТАЙ ОДТОЙ бүсгүй. Эдүгээ Алдарт ээж болох эрхээ хэдийнээ олж авсан энэ сайхан жүжигчин мөн л драмын бүх л төрөл жанрт чөлөөтэй хувирч орж чадна. Хошин урлаг гэхээр л тайзан дээр дандаа инээдэг дүр, инээлгэх гэсэн оролдлого байдаг мэтээр хүмүүс ойлгодог ч нэг өдрийн бүтэн тоглолтонд инээд, нулимс, хайр харуусал бүгд багтдаг. Энэ бүгдэд 2-3 цагийн дотор хүүхэд ч болж, хүү ч болж, мисс ч болж, хадам ч болж дүрээс дүрд чадварлаг шилжиж чаддаг ДРАМЫН жүжигчин бол Отгоо маань мөнөөсөө мөөн…

5.Жүжигчин бол Г.Нарансолонго

Тормойсон алаг нүдээ эргэлдүүлэн өөрийн гэсэн өнгө төрх, өөрийн гэсэн ертөнцийг таниулан үзэгдэд хэдийнээ танигдсан жүжигчин.

Хориотой жүжиг, Аянгын бороо зэрэг драмын жүжиг, Зүүд шиг хайр, Харьд одсон бүсгүйн заяа, Мөрөөдлийн хөлөг онгоц, Миний хөрш чөтгөр гэх зэрэг арав гаруй дэлгэцийн уран бүтээлд тоглож, тэр бүртээ үзэгчдээс магтаал сайшаалыг авч байв….Тайзнаа ч дэлгэцнээ ч гялалзаж чаддаг нарийн торгон мэдрэмж-ийн эзэн Нарансолонго ч энэ жагсаалтыг баараггүй тэргүүнд бичигдэх жүжигчин юм.

6. Овжин охид-оор өөрийн нэрийн хуудсаа болгон гарч ирсэн Жүжигчин Д.ОЮУНТУУЛ

Д. Оюунтуул Хошин Урлагийн жүжигчид ИНГЭЖ ХӨРВӨЖ ЧАДДАГ ЮМ гэдгийг утгаар нь ТӨГС харуулж Шинэ үе продакшны бүтээл, МУ-ын Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулсан Хятадын зохиолч Цао Юи-гийн Буйд нутаг эмгэнэлт драмын жүжгийн Жинь Зи бүсгүйг дүрийг тэр ГАЙХАЛТАЙ урласан байдаг. Урлаг судлаач, найруулагчдийн тухайн бүтээлд өгсөн сэтгэгдэлд Хэрэв энэ жүжигчин цэвэр драмын чиглэлээр түлхүү явсан бол илүү их амжилт гаргах байжээ… гэсэн нь түүний хир жүжигчин бэ? гэдгийг илтгэнэ.

7. Жүжигчин З.Онон

Жүжигчин бүр шууд л оюутны ширээнээс олны танил болох нь туйлын ховор. Ер нь жүжигчдийн тоглолт, тухайн уран бүтээлд гаргаж байгаа зэргээс Энэ ямар багшийн шавь бэ? гэдэг нь ерөнхийдөө харагддаг. Өөрөөр хэлбэл багшийн дөрвөн жил нухсан хөдөлмөр шавь нарт шилждэг гэсэн үг юм. Сүүлийн үед дэлгэцийн өмнөөс үзэгчдийг уяж чадаж байгаа бүтээл бол Боловсрол телевизийн Бүтэн амьдрал олон ангит кино билээ. Эхнээсээ дуустлаа жүжигчний уран чадварыг эцэс төгсгөлгүй шаардах энэ кинонд олон сайхан жүжигчид тоглосноос энэ удаад 2011 оноос Х Түц продакшнтай уран бүтээлийн замаа холбосон жүжигчин З.Ононг онцолж байна. Театрын тайз, кино дэлгэц хоёр хоорондоо асар их ялгаатай. Тайзан дээр хамгийн арын үзэгчдэд ч дуулдахаар үгээ илэрхийлж, үзүүлж байгаа үзүүлбэр бүрээ тод том харагдуулж байж үзэгчдийн сэтгэлд хүрдэг. Тайзан дээр ярианы, хөдөлгөөний техник гээд бүх зүйл амьд байх хэрэгтэй. Дэлгэцийн тоглолтыг тайзан дээр үзүүлбэл хэн ч хүлээж авахгүй…. Харин дэлгэцийн бүтээлд аль болох энгийн, хэтрүүлэггүй үнэн тоглох хэрэгтэй байдаг. Та өөрийгөө Хэрвээ би Номин байсан бол….. Энэ хоёр бол миний охид… энэ бол миний нөхөр…Энэ бол миний хадам” гэдэг ч юмуу маш үнэмшилтэйгээр тоглох хэрэг гардаг. Хэрвээ би… Хэрвээ би.. хорт хавдартай байсан бол яах вэ? …Хэрвээ миний охид өнчрөөд үлдвэл би яах вэ?… зэрэг.

Энэ цагт дуулбал ч дуулчихдаг, тайзнаа ч үзүүлээд өгдөг, дэлгэцийн дүрүүдэд ч их бага гэлтгүй дүээ “наагаад өгдөг” жүжигчин З.Онон бол яалт ч үгүй өсөж яваа ДРАМЫН ШИЛДЭГ жүжигчдийн нэгээ.
Дашрамд сонирхуулахад жүжигчин З.Онон, жүжигчин Навчаа нар МУ-ын Урлагийн Гавьяат зүтгэлтэн С.Сугар багшийн шавь нар юм.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл

avatar
Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!
Close