ЗөвлөгөөЭрүүл мэнд

Хөлийн судасны бүдүүрэлтэй гэртээ тэмцэх жор

Варикоз буюу венийн судасны өргөсөл нь хүний бие организмын цусны эргэлтийн системд нөлөөлөх аюултай бөгөөд бидний амьдралын хэв маяг, хооллолт ба генийн онцлогоос шалтгаалан үүсдэг байна. Үүнийг хурдан шийдвэрлэхгүй бол асуудал даамжирч, улам бүр хүндрэх аюултай. Тиймээс та бүхэндээ венийн судасны бүдүүрлийг хэрхэн гэрийн аргаар үр дүнтэй эмчлэх тухай мэдээллийг хүргэж байна.

Яагаад венийн судасны бүдүүрэл үүсдэг вэ?

Аалзны тор мэт харагдах, өргөссөн судасны асуудал эмэгтэйчүүдэд ч тэр, эрчүүдэд ч тэр тулгарах боломжтой. Биеийн доод хэсэг бидний жин болоод амьдралын хэв маягаас хамааран өндөр ачаалалтай байдаг. Хэрвээ варикоз үүссэн нийт тохиолдлын 80% нь амьдралын хэв маягаас шалтгаалдаг бол, үлдсэн 20% нь удамшлын гаралтай байдаг.

Үүнийг хэрхэн эмчлэх вэ?

Орц:

  1. Сармис – 1 хумс
  2. Оливын тос – 2 халбага
  3. Жүржийн шүүс – 1 халбага

Сармисаа хальсалж, жижиглэж хэрчинэ. Үүн дээрээ оливын тос болон жүржийн шүүсээ хийж хутгаарай. Бэлэн болсон бэлдмэлээ хөргөгчинд хийж, 12 цаг байлгана.

Одоо бэлтгэсэн бэлдмэлээ хөргөгчнөөс гаргаж, хөлийнхөө асуудалтай хэсэгт түрхэж, тойрог чиглэлээр эргүүлж, иллэг хийнэ. Дараа нь цэвэрхэн даавуу эсвэл бинтээр тойруулан боогоорой. Сэрүү татуулж, дааруулж болохгүйг анхаар. Хөлөө дулаан хучиж суугаарай. 50 минут болсны дараа боолтоо тайлж авч болох юм.

Энэ аргыг долоо хоногт 2-3 удаа ашиглаж байгаарай. Ингэснээр таны цусны эргэлтийг сайжруулж, биеэс хорт бодисыг гадагшлуулах төдийгүй венийн судасны бүдүүрлийг эмчлэх аж. Тиймээс тууштай сайн хийж, өвчнөөсөө салаарай.

Хэрхэн сэргийлэх вэ?

Амьдралын хэв маягтаа зөв дадал, зуршил нэвтрүүлэх нь их чухал. Хүчний болон гимнастикийн дасгалууд нэмэх, ажлынхаа үеэр түр завсарлагаа аван биеэ хөдөлгөн богино ч болов уу зайд алхах, ажлынхаа дараа хөлөө зүрхний түвшингээс дээр байрлахаар өндөрлөгт тавин амраах нь маш үр дүнтэй байх болно.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл

avatar
Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!
Close