ЗөвлөгөөЭрүүл мэнд

Энэ гурав байхад та гэдсээ төвөггүйхэн цэвэрлэж чадна!

Амттай хоол их идсэний дараа “яах гэж идэв ээ, одоо таргална байх даа” гээд л манай охид бүсгүйчүүд сэтгэл санаагаар унадаг уу? Тэгвэл одооноос тэгж шаналах хэрэггүй. Учир нь бид та бүхэндээ хормын дотор гэдэс цэвэрлэж, өөх шатаах тусгай жорыг танилцуулж байна. Орой бүр унтахаасаа 2 цагийн өмнө үүнийг ууснаар, өглөө гэхэд та гэдсээ цэвэрлэж, хөнгөн байх болно.

Орц:

  1. Ус – 2 литр
  2. Овъёос – 1 халбага
  3. Хар чавга – нэг атга
  4. Үрсэн хүрэн манжин – нэг атга

Бэлтгэх арга:

  1. Бүх орцоо буцалж буй усандаа хийнэ.
  2. 15 минут зөөлөн гал дээр буцалгаарай.
  3. Үүнийгээ шүүж, зөвхөн шүүсийг нь ууна.

Та долоо хоногт нэг удаа, орой орондоо орохоос 2 цагийн өмнө 2 аяга шүүс ууж байгаарай. Харин шүүж авсан өтгөн хэсгийг нь өглөөдөө өглөөний цайны оронд идэж болох юм. 4 долоо хоногийн турш ингэж ууснаар курс эмчилгээ болж, та өтгөн хаталтаас айх аюулгүй болохын зэрэгцээ хоол боловсруулах систем сайжирч, таргалахгүй.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!