ЗөвлөгөөЛайфстайлЭрүүл мэнд

Биеийг бүхэлд нь эрүүлжүүлэх гуравхан орцтой цай

Өвчин зовлон гэдэг хэлж бус хийсч ирдэг жамтай. Таныг л тойроод өнгөрч, та л торойгоод үлдэнэ гэж бүү бодоорой. Одооноос ч болов эрүүл мэнддээ анхаарч, биед тустай хүнс хэрэглэж, спортоор хичээллэх хэрэгтэй. Ингэснээр аюулаас бага ч болов зугтаж чадах юм. Өнөөдөр та бүхэндээ эрдэс бодис, амин дэм, витаминаар баялаг нэгэн цайг танилцуулахаар бэлтгэлээ. Энэ нь дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжиж, эрүүл саруул байхад томоос том тус хүргэх юм.

Шидэт цайны ач тус:

  1. Хаванг буулгаж, илүүдэл шингэнийг гадагшлуулна.
  2. Зүрх судасны өвчнөөс сэргийлнэ.
  3. Холестрины түвшинг бууруулна.
  4. Илүүдэл жинг бууруулна.
  5. Чихрийн шижинг эмчилнэ.
  6. Ханиадыг намдаана.
  7. Ходоодны хүчлийг бууруулна.
  8. Ядаргаа тайлна.

Орц: Энэхүү цай нь ногоон цай, цагаан гаа болон шанцай гэсэн гурван орцоос бүрдэнэ.

Ногоон цай

Антиоксидантаар баялаг ногоон цай нь хөгшрөлтийг удаашруулж, буйл, шүдийг эрүүл байлгах тал дээр анхаарахаас гадна стрессийг тайлж, харшлын шинж тэмдгийг үгүй хийнэ. Бодисын эргэлтийг сайжруулж, арьсыг гэмтэлгүй, цэвэрхэн байлгах ба эрч хүчийг бэлэглэх зэрэг олон давуу талтай.

Цагаан гаа

Бүдүүн гэдэс болон нөхөн үржихүйн системийн хавдраас сэргийлж, бодисын солилцоог түргэсгэж, үрэвслийг намдаана. Мөн биеэс хорт бодисыг гадагшлуулж, дархлааг дэмжих төдийгүй толгойн өвдөлтийг намдааж, сарын тэмдгийн үеийн өвдөлтийг бууруулна. Эдгээрээс гадна олон давуу талууд бий.

Шанцай

Үе мөчний өвчнийг эмчилж, цусан дахь сахарын хэмжээг бууруулна. Дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх зэрэг төвөгтэй байдлаас таныг салгах бөгөөд ходоодны хүчлийг бууруулдаг байна.

Орц:

  1. Ус – 1 литр
  2. Үрсэн цагаан гаа – 1 халбага
  3. Ногоон цай – 2 халбага
  4. Нунтаг шанцай – 1 халбага

Бэлтгэх арга:

  1. Цагаан гаагаа усандаа хийж, буцалгана.
  2. Үүн дээрээ ногоон цайгаа хийж, ахин 5 минут буцалгаарай.
  3. Гал дээрээс авч хөргөөд, дээр нь шанцайгаа хийж амтална.
  4. Үүнийгээ хөргөөд өглөөдөө юм идэхээс өмнө 1 халбагыг ууж, өдөр хоол идэхээс өмнө 2 халбагыг уугаарай. Оройн хоолноос өмнө ахин 2 халбагыг ууна.
  5. Үлдсэн цайгаа хөргөгчинд хадгалж, өдөр бүр ууж байгаарай.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

1
Сэтгэгдэл

avatar
1 Үндсэн сэтгэгдэл
0 Сэтгэгдлийн хариулт
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдэл
шинэ хуучин их саналтай
freedom
Зочин
freedom

koritsa buyu shantsnii zurag tavichaad shantsai geed bh yum 2 tes uur urgamal shuu

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!
Close