ЗөвлөгөөЛайфстайлЭрүүл мэнд

Танд яагаад хөлдөөсөн зуун настын шүүс хэрэгтэй гээч!

Магадгүй хүн бүхэн л гэртээ зуун наст тарих хэрэгтэй гэдгийг мэдэх байх. Төрөл бүрийн өвчнийг эмчилж, анагаах зуун настыг хөлдөөж хэрэглэх нь бүр илүү үр дүнтэй аж. Зөвхөн эрүүл мэндэд бус гоо сайханд ч ашигтай гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

Зуун настын ач тус:

  1. Зуун наст нь төрөл бүрийн амин дэм болон витаминаар баялаг. Тиймээс олон төрлийн өвчинтэй тэмцэж, дархлааг дэмждэг.
  2. Хоол боловсруулах замын үрэвсэл болон өвчнийг анагаана.
  3. Бодисын солилцоог түргэсгэж, биеэс хорт бодисыг гадагшлуулна.
  4. Нойргүйдэлтэй тэмцэнэ.
  5. Элэг болон цөсний үрэвслийн үед танд зуун наст байхад л хангалттай.
  6. Дааврын хэмжээг тэнцвэржүүлнэ.
  7. Дархлааг дэмжинэ.
  8. Үс болон арьсанд тустай.

Зуун настаар мөс бэлтгэх арга:

Зуун настын 4-5 навчийг тасалж авна. Үүнээсээ гелийг нь халбагаар авч нухаж бяцлаарай. Одоо гелэн дээрээ 2-3 халбага ус хийж хутгана. Бэлтгэсэн бэлдэцээ мөс хөлдөөгч саванд хувааж хийгээрэй. Ингээд зуун настын мөсөөрөө нүүрээ арчиж, батга үрэвслээсээ салах боломжтой төдийгүй судас товойж гарч ирсэн тохиолдолд хөл болон гараа арчиж болох юм.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл

avatar
Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!
Close