ЗөвлөгөөЭрүүл мэнд

Элэг цэвэрлэх ундаа: Орой бүр уугаарай!

Элэгний гүйцэтгэх үүрэг маш олон болоод хариуцлага өндөртэй. Цусыг цэвэрлэж, бодисын солилцоог түргэсгэж, биеэс хорт бодисыг гадагшлуулна гэхчлэн элэгний гүйцэтгэх чухал үүргүүд олон. Харин элэг нь өөрөө эрүүл байж, үүргээ гүйцэтгэж чадахгүй бол, бие бүхэлдээ аюулд орж байна гэсэн үг юм. Тиймээс хамгийн түрүүнд элгэндээ анхаарал хандуулж, цэвэрлэх нь чухал. Иймд та бүхэндээ элэг цэвэрлэх 3 төрлийн ундааг танилцуулж байна.

Нимбэгтэй детокс

Эмч нар өглөө бүрийн аяга бүлээн ус, нимбэгтэй шүүстэй эхлүүлж байх хэрэгтэй хэмээдэг. Энэ нь бие дэх хорт бодисыг гадагшлуулах төдийгүй элгийг цэвэрлэх аж.

  1. Аяга бүлээн усанд нэг халбага нимбэгний шүүс хийж хутгана.
  2. 3 долоо хоногийн турш орой бүр орондоо орохоос цаг хагасын өмнө уугаарай.

Балжингарам цэцгийн цай

Aнтиokcидaнт чанартай балжингарам цэцэг нь стресс бухимдлыг тайлж, тайвшруулах үйлчилгээ үзүүлэхээс гадна биеийг цэвэрлэж, хорт бодисыг гадагшлуулах давуу талтай. Мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.

  1. Нэг халбага балжингарам цэцгийн хандыг аяга халуун усанд хийж хандална. 10 минутын дараа ууж болох юм.
  2. 2 долоо хоногийн турш орой орондоо орохоос өмнө уух ба цэцгийн хандыг шүүж аваад, зөвхөн шүүсийг ууна.

Цагаан гаатай цай

Нимбэг болон цагаан гаа нь таныг тураах үйлчилгээ үзүүлнэ. Мөн энэ нь биеэс хорт бодисыг гадагшлуулж, элгийг цэвэрлэх давуу талтай юм. С витаминаар баялаг учир дархлааг дэмжиж, олон төрлийн өвчин үүсэхээс сэргийлдэг.

  1. Нэг стакан халуун усанд 2 см цагаан гааг үрж хийнэ. Дээр нь тал нимбэгний шүүсийг хийж хутгаарай. 15 минутын дараа ууж болно.
  2. Долоо хоногт гурван удаа орондоо орохоос өмнө ууна.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл

avatar
Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!
Close