Сонин хачинФото мэдээХүмүүс

Та үзэсгэлэнтэй юм гэж хэлсэний дараа гаргаж буй тэдний царай (9 фото)

2016 онд Турк улсын гэрэл зурагчин Мэхмэт Генк-д нэгэн гайхалтай санаа төрсөн нь бүсгүйчүүдийн баяр баяслыг харуулсан зураг авах байжээ. Тэрээр эхлээд энгийн байх үед нь зургийг нь авсан ба харин дараа нь та дэндүү үзэсгэлэнтэй юм гэж хэлснийхээ дараа зургийг нь авсан байна. Харин тэдний гаргаж байгаа царайны хувирлаас бүх зүйл тодорхой харагдах болно. Тиймээс бид хайртай бүсгүйчүүддээ сайхан үгийг харамгүй хэлж тэднийгээ хайрлаж явах хэрэгтэй. Ингээд сонирхолтой гэрэл зургуудаа хүлээн авч үзээрэй.

1. Түүнийг Маргарита гэдэг бөгөөд жимсний захад жимс авахаар явж байж. Зурагчин эхлээд түүний зургийг автал тэр хэвийн л байж. Түүнийг инээмсэглээч гэж асуухад хүртэл инээгээгүй гэнэ. Харин тэрээр та үнэхээр үзэсгэлэнтэй юмаа гэж хэлтэл мэр хийтэл инээсэн байна.

2. Колумб улсын өндөрлөг, уулын бүсэд амьдардаг энэхүү бүсгүйг эхлээд зургийг нь дартал үл ялиг инээмсэглэжээ. Харин зурагчин та үзэсгэлэнтэй юмаа гэж хэлэхэд түүний гаргаж буй ичингүйрсэн царай үнэхээр өхөөрдөм байна.

3. Матилда бүсгүйн зургийг авч болох боловуу хэмээн зурагчин асуухад тэрээр нэг болзолтой зургаа даруулж болно гэж. Түүний болзол нь намайг бүү инээлгээрэй гэжээ. Харин тэрээр та үзэсгэлэнтэй юм гэж хэлтэл өөрийн эрхгүй инээсэн байна.

4. Мариа Долорэс өдгөө 70 настай бөгөөд тэр бүр зураг даруулах дургүй нэгэн гэнэ лээ. Зурагчин эр түүнээс арай хийн зөвшөөрөл аван зургийг нь дартал гунигт харцаар зургаа даруулсан нь энэ. Харин түүнийг үзэсгэлэнтэй юмаа гэж хэлтэл түүний гаргаж буй царай.

5. Мөн л Колумб улсад энэхүү зургийг дарсан байна.

6. Үргэлж хайрлаж, тэтгэж байх аваас ямар ч эмэгтэй очир эрдэнэ мэт гялалзана.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл

avatar
Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!
Close