ДэлхийФото мэдээХүмүүс

Солонгосын ядуус болон оюутнууд амьдардаг 4 м.к өрөөний гэрэл зургууд анх удаа цацагдлаа (7 фото)

Хөгжил, цэцэглэлтээрээ дэлхийд гайхуулж яваа Өмнөд Солонгос улсын урлаг дэлхийн урлаг болтлоо хөгжөөд байгаа билээ. Өндөр барилгууд, тансаг харшууд гээд л бид бүхний хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс үздэг болгон нь зөвхөн сайхан хэсэг нь бөгөөд харин нөгөөх хэсгийг тэр бүр хүмүүс мэддэггүй билээ. Бид энэ удаад Өмнөд Солонгосын гэрэл зурагчин Сим Кюү-Донгийн ээлжит зургуудаас та бүхэндээ онцлон оруулж байна.

Гошивон барилгад шалгалтанд бэлдэж байгаа оюутнууд болон бүтэх бүтэхгүй олон хүмүүс амьдардаг

Мэдээж төв суурин газар хамаатан садангүй залуус хамгийн хямд үнэтэй өрөөг түрээслэн их сургуулийнхаа шалгалтыг амжилттай өгөхөөр бэлдэж, өдөр хоногийг өнгөрүүлж байдаг.

Тухайн өрөөний хэмжээ нь ердөө л 4 м.к бөгөөд зөвхөн унтах, хичээл бэлдэхэд л тохиромжтой. Гэсэн хэдий ч энэхүү Гошивоны барилгаас хамгийн алдартай хуульч, прокурор, багш, эмч нар төрөн гарсаар л байна.

Энэ газарт түр хугацаанд амьдрах нь хэдий таагүй ч бас давуу тал ихтэй гэж Солонгосууд үздэг.

Өрөө болгонд жижиг ширээ, ор байдаг ч тухайн орон дээр өндөр хүмүүс унтах маш тухгүй бөгөөд эрүүл мэнд талаасаа тун хэцүү гэнэ.

Гэвч нийслэл хотод амжилтад хүрэхийг зорьж буй хэн бүхэнд энэхүү барилга нь хамгийн сайн эхлэл билээ.

Оюутнуудын хувьд төрөлх гэрээсээ Сөүл хотод очиж суралцахад хол учраас хамгийн хямд энэхүү газрыг түрээслэн амьдардаг ч богино хугацаанд их хэмжээний мөнгө хураах боломжтой гэж үздэг ажээ.

Гошивоны өрөөнүүдийн үнэ харилцан адилгүй байдаг бөгөөд нэг сарын 200 – 500$ хооронд байдаг ажээ. Өрөөндөө цонхтой бол үнэ нь нэмэгддэг гэнэ шүү.

Тиймээс хүнд хэцүү амьдралыг богино хугацаанд туулж үзсэн хүмүүс дахиж ингэж амьдрахгүйн тулд илүү их хичээллэж амжилтад их хүрдэг. Таны амьдралд юу ч тохиолдож болно. Та хэн ч байж болно. Хамгийн гол нь ирээдүйд хэн болохоо та л өөрөө шийдэх юм шүү. Тиймээс зогсолтгүй суралцаж, бууж өгөлгүй үргэлж магнайд нь яваарай.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл

avatar
Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!
Close