ЗөвлөгөөЛайфстайлСонин хачинФото мэдээХүмүүс

Дэлхийн хамгийн өндөр настан 117 настай Япон эмээгийн эрүүл аз жаргалтай амьдарсан нууц (5 зураг)

2019 оны 3-р сарын 9нд түүнийг Гиннесийн Дэлхий амжилтад албан ёсоор амьд байгаа хамгийн өндөр настай хүнээр бүртгэсэн бөгөөд тус үйл явдал Япон улсын Фүкүока гэх газарт болсон гэнэ. Түүний нэрийг Канэ Танака гэдэг бөгөөд тэрээр өдгөө 116 настай буурай аж. Тэрээр өөрийн амьдралын хором мөч бүрт аз жаргалтай байдаг гэж хүмүүст хэлсэн бөгөөд өөрийн урт удаан насалсан нууцаасаа бусадтай хуваалцсан гэнэ. Ингээд түүний олон жил урт удаан аз жаргалтай амьдарсан нууцаас хүлээн авч үзнэ үү.

Дэлхий дээрх хамгийн өндөр настай хүн

Канэ Танака 1903 оны 1-р сарын 2-нд төрсөн бөгөөд айлын 7 дахь хүүхэд болон мэндэлсэн гэнэ. Түүний нөхрийг Хидэо гэдэг байсан бөгөөд Тэрээр нөхөртэйгөө хуримынхаа өдрөөр л анх танилцаж байсан гэнэ. Тэд нийтдээ 5 хүүхэд төрүүлсэн бөгөөд японы уламжлалт хоолны арилжаа хийдэг байсан гэнэ.

1937 онд, Хидэо нь цэрэгт дуудагдаж, Канэ эмээ маань гэр бүлийн бизнесийг ганцаар цааш үргэлжлүүлэх шаардлагатай болсон гэнэ. Тэр цагаас хойш хүүхдүүдээ ганцаараа өсгөж тун чиг завгүй амьдралаар амьдарсан бөгөөд 1943 онд тэдний анхны хүү болох Нобуог мөн л цэрэгт дуудан оруулсан гэнэ. Түүний хүү 1947 онд буюу Дэлхийн 2-р дайны дараа гэртээ ирсэн гэнэ. Канэ эмээ гэр бүлийнхээ дэлгүүрийг тэтгэвэртээ гартлаа ажилуулсан бөгөөд тэрээр 63 насандаа тэтгэвэрт гарсан.

Түүний Урт удаан амьдралын энгийн нууцаас

Түүнийг маш олон хүмүүс яаж ийм урт удаан сэргэлэн цовоо амьдарч байгааг маш их асуудаг бөгөөд үүнд түүний хариулсан хариултуудаас та бүхэнд хүргэе.

  1. Өглөө эрт сэрэх. Канэ эмээ өглөө бүр 6 цагт сэрдэг.
  2. Тархиа хөгжүүлэх. Тэрээр үргэлж ном зохиол уншдаг.
  3. Нээлттэй байх. Тэрээр бусадтай маш нээлттэй байдаг бөгөөд хөлөгт тоглоом тоглох маш дуртай гэнэ. Түүний хамгийн дуртай тоглоом бол Отелло гэдэг тоглоом.
  4. Цэвэр шоколад идэж кофе уух. Энэ сонин сонсогдож магадгүй ч үнэхээр түүний амьдралынх нь хэв маяг гэнэ. Гиннесийн номонд түүнийг бүртгэсний дараагаар сэтгүүлч энэ хариултыг сонсоод багагүй хугацаанд шоконд орсон гэнэ. Тэр үед тухайн шагналыг олгож байсан хүмүүс түүнд хайрцаг шоколад бэлэглэхэд шууд л задлан амтархан идэж байсан гэнэ шүү.

Хүн бүр л түүнийг гайхаж хүндэлж биширдэг бөгөөд түүний бусдад өгдөг хамгийн том зөвлөгөө бол ЮУ Ч БОЛЖ БАЙСАН ИТГЭЛЭЭ АЛДАЖ СЭТГЭЛЭЭР УНАЖ БОЛОХГҮЙ юм. Тэрээр энэ үгийг байнга л бусдад хэлж үлгэр дууриалал болон эгэл жирийн бидний дунд амьдарч байна.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл

avatar
Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!
Close