ЗөвлөгөөЭрүүл мэнд

Хөгцөрсөн зүйлс яасан ч идэж болохгүй! Элгийг маш ноцтой гэмтээдэг

Хэдийгээр хөгцтэй бяслаг сайхан амттай биед сайн гэж яригддаг ч бүх төрлийн хөгцтэй бяслаг сайн байдаггүй гэнэ. Тэр байтугай бусад бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнд хөгц үүссэн бол шууд хаях хэрэгтэй. Учир нь хөгцөрсөн хүнсний бүтээгдэхүүн нь хүчтэй химийн урвалд орж хортой болдог.

#1 Зарим төрлийн хөгц нь ЭЛГИЙГ маш ноцтой гэмтээдэг

© depositphotos.com

Ихэнх хүнсний бүтээгдэхүүнүүдэд үүссэн хөгц нь хүний биед маш сөрөг нөлөөтэй байдаг. Ихэвчлэн элгийг гэмтээж цусан хангамжинд сөрөг нөлөөг үзүүлдэг гэнэ. Тиймээс та гэртээ байгаа удаан хадгалагдсан хөгцрөх шинжтэй хүнсний бүтээгдэхүүнээ түргэн гаргаж хаях хэрэгтэй шүү.

#2 Мөн гурилан бүтээгдэхүүн дээр үүссэн хөгц нь хоолны хүнд хордлогод оруулах эрсдэлтэй

© depositphotos.com

Хэдийгээр хүнсний хөгц нь өөрөө тийм ч аюултай зүйл биш ч гэсэн хүнсний найрлагад сөргөөр нөлөөлж, бусад хорт бодисуудыг үүсгэж байдаг. Хамгийн аюултай нь хөгц үүсэх үед шинэ төрлийн хорт бактер үрждэг бөгөөд энэ нь хоолны хүнд хордлогод оруулах гол шалтгаан болдог байна.

#3 Цөөн тохиолдолд хоргүй байх боломжтой хөгцтэй хүнс байдаг

© depositphotos.com

Та бүхэн реклам, зар сурталчилгаа, ном сэтгүүлээс хөгцтэй бяслагны талаар мэдээллүүдийг олж уншиж л байсан байх. Хөгцтэй бяслаг нь маш амттай бөгөөд хүний бие үүнийг шингээж чаддаг юм. Тиймээс аль төрлийн хөгцтэй бяслагийг идэж болох талаар та өөрөө хайж үзээрэй. Хэрэв хөгцний харшилтай байгаад санамсаргүй идчихсэн бол шууд эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гэдгийг санаарай.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл

avatar
Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!
Close