ЗөвлөгөөЛайфстайлХүмүүс

Хэзээ ч алдаж болохгүй 4 төрлийн найз

Гунигтай, жаргалтай бүхий л үед хамт байж, баяр хөөрийг бэлэглэх найзуудтай байна гэдэг азтай хэрэг. Зовлон, жаргалаа хуваалцах найзуудгүйгээр бид өөрсдийгөө төсөөлөхийн аргагүй бөгөөд тэдний хүчээр аливаа асуудал, бэрхшээлийг төвөггүй давж, амьдралаа ч илүү хялбар, амттай болгож чаддаг. Бид өнөөдөр та бүхэндээ хүн бүрт хэрэгтэй, хэзээ ч алдаж болохгүй найзуудын төрлийг танилцуулахаар бэлтгэлээ. Хэрвээ танд дор дурдах найзууд байдаг бол илүүтэй хайрлаж, хажууд тань байгаад талархах хэрэгтэй аж.

#1 Зөвлөгч найз

Алдаж онох үедүүдэд үргэлж дэргэд байж зөвлөгөө өгөх найзтай байна гэдэг дэндүү сайхан. Хэзээ ч дэргэдээс тань үл холдох тэд, яг л ээж аав шиг тань хамгаалж, халамжлах бөгөөд чин сэтгэлээсээ санаа тавина. Харин та тэднээс хайр халамж авахын хэрээр буцаагаад өгдөг байх хэрэгтэй. Тэд хэчнээн сайхан сэтгэлтэй байлаа ч, үргэлж танд бүхнээ зориулсаар эцэстээ гомдож, эргэж харахгүйгээр явж мэднэ.

#2 Хөгжилтэй найз

Үргэлж таныг сэргээж, инээд хөөр бэлэглэх эрч хүчтэй найзууд гэж байдаг. Тэдэнтэй хамт байхад бүх асуудлаа ор тас мартаж, амар тайван болоод аз жаргалыг мэдэрдэг. Хэрэв танд ч бас ийм найз байдаг бол хэзээ ч битгий алдаарай. Тэр байхгүй болчихвол, таны амьдрал уйтгар гунигаар дүүрч, томоос том хоосон орон зай бий болно.

#3 Уриалан дуудагч найз

Таныг сэтгэл санаагаар унаж, гутарсан үед үргэлж сэргээж, урам зориг өгдөг найзуудад талархах хэрэгтэй. Асуудлын сөрөг муу талыг харах биш, өөр өнцгөөс сэтгэх боломжийг олгох тэдний хоолойг сонсох төдийд л сэтгэл тайвширч, харах төдийд хайр ундардаг. Мөн эрч хүчээр дүүрэн тэд үргэлж таныг сонирхолтой үйл ажиллагаанд хамт явахыг санал болгож, уйтгартай амьдралаас чөлөөлж чадна.

#4 Ухаалаг найз

Шийдвэр гаргахад тусалж, ухаалаг зөвлөгөө өгөх найзууд хүн бүхэнд байдаг. Таны асуудлыг өөрийнхөөсөө өөрцгүй гэж бодон, санаагаа чилээж, шийдвэрлэх арга зам хайх тэднийг хайрлаж яваарай. Ийм найз хүнд маш ховорхон заяах бөгөөд голд нь ортол уурлуулж гомдоовол, буцаж хэзээ ч эргэж ирэхгүй байж мэдэхүйц шийдэмгий хүмүүс юм.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!