Сонин хачинХүмүүс

Цорын ганц санаа нь эзнээ тэрбумтан болгосон гайхалтай түүхүүд

Бид шинийг сэтгэж, эрэлхийлж чадсанаар, бизнесийн гараагаа эхлүүлж, хүн бүрийн хүсдэг их хэмжээний мөнгө, хөрөнгийг бий болгох боломжтой. Ингэхийн тулд та ердөө л хүмүүсээс тэс өөрөөр сэтгэж, цоо шинэ санаа олох хэрэгтэй. Харин өнөөдөр та бүхэндээ ганцхан шилдэг санаагаар тэрбумтан болж чадсан хүмүүсийн түүхийг өгүүлэхээр бэлтгэлээ.

#1 Жои Мангано (Joey Mangano)- Шал угаах төхөөрөмж

Жои Мангано нь 1995 онд өөрийн зохион бүтээсэн гар хүрж мушгидаггүй шалны алчуур буюу “Miracle Mop”-ийг телевизоор танилцуулж, олон нийтийг шуугиулж байв. Энэхүү бүтээлээрээ тэрээр саятан болж чадсан төдийгүй цаашид маш олон өөр бүтээлүүд гаргасан билээ. 2015 онд түүний амьдралаас сэдэвлэн кино бүтээсэн бөгөөд зохион бүтээгч бүсгүйн дүрд Женнифер Лауранс (Jennifer Lawrence) тоглосон байна.

#2 Гай Лалиберте – “Cirque du Soleil”

Гай Лалиберте (Guy Laliberte) нь гудамжны уран бүтээлч байсан бөгөөд нэгэн удаа өөрийн нэрийн циркийг байгуулах санаа төрж, үүнийг хэрэгжүүлэхээр шийджээ. 1984 онд тэрээр “Cirque du Soleil” хэмээх циркээ нээж, нэр алдарт гарсан байна. Мэдээж энэ нь түүнд сая сая долларын ашгийг өгч, тэрбумтан болох замыг нь нээжээ.

#3 Ричард Жеймс – Пүршин тоглоом

Энэ нь дэлхийн хамгийн алдартай тоглоомнуудын нэг билээ. Хүүхэд бүрийн анхаарлыг татаж, хөгжилдөхөд нь тус болох энэхүү тоглоомыг Ричард Жэймс (Richard James) зохион бүтээжээ. Тэрээр шалан дээр унах пүршийг харан энэхүү бүтээлийн санааг анх олсон байдаг. Ричард уг бүтээлийг тусламжтайгаар 250 сая долларын хөрөнгөтэй болсон байна.

#4 Гэри Даль – Амьтны хэлбэртэй чулуу

Гэри Даль (Gary Dahl) гэх залуу гэртээ амьтан тэжээх хэцүү талаар найзуудтайгаа ярилцаж байгаад тус санааг бодож олжээ. Энэ тухайгаа найзууддаа хэлтэл шоолон инээцгээж, түүний санааг дэмжээгүй гэдэг. Үүнээс хэдхэн сарын дараа түүний бодол биеллээ олж дэлхий нийтээр тархсан бөгөөд жилд л гэхэд 1.5 сая ширхэг амьтны хэлбэртэй чулуу худалдаалагддаг байна. Энэ нь мэдээж гэрийн тэжээмэл нохойг уйдаахгүй байх үүрэгтэй ажээ.

#5 Байрон Риз – Сантагийн захидал

2001 онд Байрон Риз (Byron Reese) нь “SantaMail” компаниа байгуулж, эцэг эхчүүдээс захиалга аван, хүүхдүүд рүү Хойд Туйлаас захидал илгээх болсон байна. Нэг захидлын захиалгыг 10 доллараар авдаг бөгөөд тус үйлчилгээ нь амархан хөлөө олж, өдгөө эзэндээ сая сая долларын ашгийг өгдөг гэнэ.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл

avatar
Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!
Close