ЗөвлөгөөЭрүүл мэнд

Орой унтахдаа яагаад дулаан оймс өмсөх ёстой вэ? Таны эрүүл мэндийн аврагч байх болно

Оймсыг эртний соёл иргэншлийн эрин үед Египет, Грек, Ромчууд ашигладаг байсан гэж үздэг. Тэдний гол зорилго нь хөлийг нь дулаахан байлгах, гутлыг илүү тохь тухтай байлгахад оршдог бол оймс өмсөөд унтах нь таны бие бялдар, оюун ухаан, тархины үйл ажиллагааг сайжруулдаг байна.

#1 Оймстой унтвал илүү хурдан нам унтах болно

Итгэх эсэх нь таны сонголт ч судалгаанаас авч үзвэл орой унтахдаа хөлд эвтэйхэн дулаахан оймс өмсөж унтвал маш хурдан нам унтдаг болох нь нотлогдсон. Үүний учир шалтгаан нь гэвэл хүн дулаан, сэрүүн төгс зохицолтой үед хурдан унтдаг бөгөөд оймс нь энэ боломжийг хангадагт оршино. Тиймээс дулаан хөлд эвтэйхэн оймстой унтвал нойргүйдлээс та ангижрах болно.

#2 Рэйнудын хам шинж өвчнөөс урьдчилан сэргийлнэ

Рэйнудын хам шинж өвчин нь цусны эргэлт хэвийн бус эргэлттэй болсноос үүдэлтэй байдаг. Энэ нь стресс эсвэл хүйтэн температур зэрэг хүчин зүйлсээс үүдэлтэй байдаг. Шинж тэмдгийн хувьд дотор муухайрах эсвэл гэнэт үл мэдэгдэх өвдөлт мэдрэгдэх сэтгэл санаа хямрах зэрэг шинж тэмдгүүдтэй байдаг. Харин оймс өмсөж унтсанаар биеийн температур жигд болох бөгөөд тус өвчнөөс айх аюулгүй болох билээ.

#3 Дулаан оймс нь таныг эрүүл байлгах болно

Оймстой унтах нь таны биеийн температурыг тогтворжуулж, цусны эргэлтийг сайжруулахад тусалдаг тул илүү сайн, илүү эрүүл унтах магадлал өндөр болно. Нэг ёсондоо таныг олон цаг тайван унтахад туслах юм. Энэ нь эрүүл мэнд болоод сэтгэлийн амар амгалан эрч хүчийг танд олгодог.

#4 Хөлний өсгийн хуурайшилтыг арилгана

Хэрэв таны хөл болон өсгий байнга хуурайширч хагардаг бол та орой унтахдаа оймс өмсөж унтаж байгаарай. Гэхдээ хамгийн гол нь хөлийнхөө хуурай хэсэгт чийгшүүлэгч тос түрхээд оймс өмсөж унтах хэрэгтэй. Өглөө сэрээд та хөлийнхөө өсгийг хараад үнэхээр баярлах болно.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!