ЗөвлөгөөЭрүүл мэнд

Эгч маань мэс засалд оролгүйгээр зөвхөн энэ дасгалыг хийгээд сайхан эрүүтэй болсон!

Хүний гадаад харагдах байдалд эрүү маш чухал нөлөөтэй. Нүүрний гоо сайханд тэр тусмаа хамгийн чухал байдаг. Зарим хүмүүс өргөн өндөр эрүүнээс болж үргэлж санаа зовж явдаг. Тэд мөнгө цуглуулж мэс заслын аргаар гоо сайхандаа өөрчлөлт оруулдаг билээ. Харин бид энэ удаад заавал хагалгаанд орохгүйгээр сайхан эрүүтэй болгох дасгалаас хүргэж байна. Эгч маань энэ аргын тусламжтай өргөн эрүүгээ сайхан болгож чадсан юм.

#1 Эрүү бэхжүүлэгч дасгал

Хэрхэн хийх арга : Эрхий хуруугаа эрүүн доороо байрлуулна. Үүний дараа эрүүгээ бага зэрэг чих хэсэг рүү түлхэж өгөх хэрэгтэй. Гол нь удаанаар энэ дасгалыг хийх хэрэгтэй.

Давтамж : 10 удаа давтан хийнэ

Үр дүн : Энэхүү дасгал нь эрүүг чанга болгодог

#2 Эрүү чангалах дасгал

Хэрхэн хийх арга : Ширээн дээр тохойгоороо тулж сууна. Хоёр гараа атгаж эрүүндээ тулж өгнө. Нүд доош ширээ лүү харах бөгөөд одоо та амаа зөөлөн ангайж өгөөрэй. гол нь хоёр гар эрүүнд тулсан байх хэрэгтэй.

Давтамж : 10 удаа хийнэ

Үр дүн : Энэхүү дасгал нь эрүүг чангалж өргөн шанааг нарийсгана.

#3 Эрүү өргөх дасгал

Хэрхэн хийх арга : Зурагт харуулсантай ижил байрлал авна. Хамгийн эрхэнд уруулаа хаана. Дараа нь та эрүүгээ удаанаар урагш түлхэнэ. Яг зурагт харуулсантай адил. Хамгийн урд хэсэгт тулсны дараа тэр байрлалд 10 секунд байна.

Давтамж : 15-р удаа хийнэ.

Үр дүн : Эрүүний дээд үеийн булчин чангарч доод үеийн булчин бас чангарна. Мөн эрүүг тэгш болгоно.

#4 Авиа гаргах дасгал

Хэрхэн хийх арга : Амаа майш далайцтайгаар англи хэлний O үсэг болон E үсгийг ээлжлэн удаанаар хэлдэг дасгал. Гэхдээ хэл шүдэнд хүрж болохгүйг анхаарах хэрэгтэй.

Давтамж : 15-р 3 удаа хийнэ.

Мэдээллийн эх сурвалж
Brightside

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!