ЗагварЗөвлөгөөЛайфстайл

Таныг одоо байгаагаас 15см өндөр харагдуулах хувцаслалтууд

Эмэгтэй хүн ерөнхийдөө 160 см-ээс дээш өндөртэй бол дундаж өндөртэйд тооцогддог. Гэвч байгаагаасаа илүү өндөр харагдах, эсвэл өөрийн намхан төрхөө хувцаслалтаараа засахыг хүсвэл танд дараах зөвлөгөөнүүд хэрэг болно. Ингээд хамтдаа өндөр харагдуулах хувцаслалтуудыг мэдэж авцгаая.

1. Гутал, чимэглэлээ зөв сонгох

Өмссөн даашинздаа тохируулж гутал болон гоёл чимэглэлээ зөв сонгох хэрэгтэй. Хэрэв та урт даашинз өмссөн бол аль болох богино түрийтэй гутал, чамин зүүлт зэргийг сонгоорой.

2. Ташуу судалтай хувцас

Ташуу судалтай хувцас нь таныг намхан харагдуулах тул аль болох татгалзах хэрэгтэй. Хэрэв өмсөхөөс өөр аргагүйд хүрвэл цулгай хар өнгийн өмд, юбка зэрэгтэй зохицуулаарай.

3. Өмд өмсөх

Өндөр суудалтай өмд таныг өндөр харагдуулна. Ингэхдээ өмдөн дотуураа цамцаа хийх төдийгүй шуумгаа дээш нугалаарай. Энэ нь илүү загварлаг төдийгүй гоолиг сайхан харагдуулах болно.

4. Трапицан өмд

70, 80-аад оны трапицан өмдний загвар эргэн ирлээ хатагтай нар аа! Энэ нь таныг байгаагаас тань өндөр харагдуулах давуу талтай юм. Гэхдээ өмдөө зөв өмсөх тал дээр анхаарахгүй бол байгаагаас тань илүү намхан болгож ч мэднэ.

5. Өндөр суудалтай юбка

Урт цамц, урт юбка зэрэг нь таныг байгаагаас тань илүү намхан болгож, бусдын нүдэнд онцгүй харагдуулана. Харин үүний оронд юбканы дотуур цамцаа хийж өмсөх хэрэгтэй.

6. Даашинзаа зөв өмсөх

Хамгийн гол нь та бэлхүүсээ тодотгож өгснөөр илүү галбирлиг атлаа дэгжин харагдах болно. Намсгар, том хувцас нь улам л намхан болгох сөрөг нөлөөтэй тул өмсөж байгаа хувцсандаа бага ч атугай анхаарал хандуулж байгаарай.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл

avatar

Санал болгох

Close
Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!
Close