ЗөвлөгөөЭрүүл мэнд

Шүдээ угаагаад байхад л цоороод байна уу? Тэгвэл ийм учиртай!

Хүүхэд байхаас л эцэг эх маань бидэнд чихэр битгий ид, шүдээ сайн угаахгүй бол цоорно шүү хэмээн захьдаг байсан. Гэтэл өнөө үед шүдээ угаагаад байхад л заримдаа цоороод байдаг шүү дээ. Бид энэ удаа та бүхэнд шүд цоорох өөр нэг шалтгааныг танилцуулах болно.

1. Шүд юунаас болж цоордог вэ?

  1. Витамины дутагдал (магни, кальци, фосфор, A, D, E, K, ялангуяа D)
  2. Элсэн чихэр агуулсан бүтээгдэхүүн хэт их хэрэглэх
  3. Фитик хүчил агуулсан бүтээгдэхүүн их хэрэглэх (буурцагт ургамал, самар, үр тариа)
  4. Шүдээ хангалттай угаадаггүй /өдөр дор хаяж 2 удаа хэрэглэх/
  5. Хооллолтын дараа амаа зайлдаггүй /ус, кокосын уусмал/
  6. Хүчиллэг төрлийн хоол хүнс их хэрэглэдэг

2. Цоорлоос хэрхэн сэргийлэх вэ?

Юун түрүүнд эмчийн хяналтанд байж, зөвлөгөө авч түүнийгээ хэрэгжүүлж байх хэрэгтэй. Өдөр бүр буюу өглөө оройд тогтмол шүдээ угаах, хооллолтын дараа амаа зайлж хэвших нь хамгийн чухал. Мөн сүү, цагаан идээг хооллолтондоо тогтмол идэж хэрэглэвэл сайн.

3. Амаа зайлах

Амыг усаар болон сесаме, эсвэл кокосын тосны уусмалаар зайлж болдог. Ингэхдээ тал стакан усанд дээрх тосноос аль нэгнээс 1 цайны халбагыг хийгээд амаа зайлаарай. Мөн зуун настын гель нь аман дахь ашиггүй бактерийг устгадаг.

4. Сахрын хэрэглээгээ хянах

Хэрэв та элсэн чихэр их хэрэглэдэг бол зарим үед үүнийг зөгийн балаар орлуулж болно. Мөн чихэр идэх бүртээ амаа зайлах эсвэл сүүн бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй.

5. Хамгийн гол нь шүдээ угаах

Шүдний хорхой болон цоорлоос хамгаалах хамгийн шилдэг арга бол шүдээ угаах явдал юм. Тиймээс та өдөр тутамдаа тогтмол шүдээ угааж байгаарай.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!