ЗөвлөгөөЛайфстайлЭрүүл мэнд

Дэртэй унтахаас татгалзах 7 шалтгаан: Сэтгэл зовоосон олон асуудлаасаа нэгэн зэрэг салж чадна!

Маш олон залуучууд гэлтгүй хүүхэд багачууд хүртэл бүр жаахнаасаа дэртэй унтах болжээ. Чухам үүнээс л болж бидний хүсээгүй олон асуудлын эхлэл тавигдсан гэхэд болно. Иймд бид танд дэрнээс татгалзах ёстой 7 шалтгааныг амжиж дуулгая!

1.Арьсны асуудлаасаа сална

Дэрний материал, доторх дүүргэлт нь арьсны олон таагүй асуудлыг үүсгэдэг. Дэр нь арьсыг хөлөргөж, загатнуулан арьсын нүх сүвийг бөглөхөөс гадна нүхжилтийг ч мөн үүсгэдэг.

2. Нуруу болон хүзүүний өвдөлт

Нуруу болон хүзүүнд тохироогүй хэт өндөр дэр нь эсрэгээрээ биеийг хөшөөж, өвдөлт өгдөг. Мөн нуруу болон биеийн бүтцийг өөрчилж, бөгтөр болох, хуян үүсгэх гэх мэт асуудлыг үүсгэнэ.

3. Нойргүйдэлд хүргэнэ

Дэргүй унтвал та илүү бат бөх, сайн унтаж чадна. Нуруу тэгширч, биеийн бүтэц ч мөн зөв болох болно. Мөн хурхирах, хүзүү хөшихөө болино.

4. Биеийн хэлбэрийг өөрчилнө

Удаан хугацаанд өөрт тохироогүй дэр дэрлэвэл хүзүү болон нурууны бүтэц өөрчлөгдөж, биеийг үнэхээр эв хавгүй, онцгүй харагдуулдаг. Тиймээс аль болох дэргүй унтах хэрэгтэй.

5. Толгой их өвддөг болно

Хэт өндөр дэр удаан хугацаанд дэрлэснээр тархины цусан хангамж удааширч, толгой өвдөх зовиур илэрнэ. Ялангуяа өглөөг толгойн өвдөлтөөр эхлүүлдэг болох юм.

6. Стрессийг нэмэгдүүлнэ

Буруу байрлалаар өөрт тухгүй унтаж амарснаар таны бие ямар ч эрч хүчгүй болж, та маш их стресстэх болно. Гэвч үүнийхээ шалтгаан болоод зовиурыг төдийлөн ухаарч амжаагүй байх юм.

7. Толгойн хэлбэрийг өөрчилнө

Ялангуяа бага насны хүүхэд өөрт тохирохгүй дэрийг удаан хугацаанд дэрлэснээр түүний толгойн хэлбэр өөрчлөгдөж, эв хавгүй болно. Иймд дур мэдэж дэр дэрлүүлэх хэрэггүй.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл

avatar
Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!
Close