ЗөвлөгөөЭрүүл мэнд

Таны амнаас эвгүй үнэр гардаг юм биш биз? Ингэж мэдээрэй!

Дэлхийн нийт хүн амын 25-30 хувь нь амны эвгүй үнэртэй байдаг гэдгийг та мэдэх үү? Арай таны амнаас ч мөн таагүй үнэр гарч, эргэн тойрон дахь хүмүүстээ эвгүй сэтгэгдэл төрүүлж байгаа юм биш биз?. Ихэнх хүмүүс өөрийн амнаас гарч байгаа үнэрийг анзаардаггүй бөгөөд үүнээсээ болж, өөрийгөө таагүй байдалд оруулах нь бий.

Тэгвэл хамтдаа ердөө 5 секундын дотор амнаас гарч байгаа эвгүй үнэрийг мэдэх аргуудтай танилцъя. Хэрвээ таны амнаас эвгүй үнэр гарч байвал, яаралтай арга хэмжээ авч, бусдад тухгүй байдал үүсгэхгүй байхыг хичээх хэрэгтэй.

1. Долоовор хуруугаараа арчих

Та хэлээ долоовор хуруугаараа арчиж, шүлсээ хаттал түр хүлээгээрэй. Харин дараа нь хуруугаа үнэртэж, таагүй үнэр үнэртэж байгаа эсэхийг мэдэж болно. Та энэхүү аргыг туршиж үзэхээс өмнө гараа угаах ёстойг мартуузай.

2. Гарын шууны дотор талыг долоох

Та хэлээрээ гарын шууныхаа дотор талыг долоож, 5-10 секундын дараа үнэртээд үзээрэй. Гарын шууны дотор талын арьс маш нимгэн байдаг тул үнэрийг өөртөө амархан шингээж, дамжуулдаг байна. Хэрвээ эвгүй үнэр гарч байвал, амаа сайтар угааж, ам зайлагч, эвгүй үнэр дарагч цацлага зэргийг ашиглаж болно.

3. Цэвэрхэн шилэн аяга үнэртэх

Та амнаасаа эвгүй үнэр гарч байгаа эсэхийг шалгахын тулд шилэн аяга ашиглаж болно. Хоосон шилэн аягыг амандаа барьж, амьсгалаа гаргаарай. Дараа нь үүнийгээ үнэртэж, амны хөндий тань цэвэрхэн байгаа эсэхийг мэдэж болох юм.

4. Марль ашиглах

Жижиг хэмжээтэй марлиар хэлээ арчиарай. Дараа нь үүнийгээ үнэртэж, эвгүй үнэр гарч байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй. Мөн тухайн марлийн өнгө хэр их шар байгаагаас хамаараад таны шүлс сульфид ихтэй байгааг илтгэж байгаа бөгөөд энэ нь таагүй үнэртэй байна гэж ойлгож болно.

5. Халбагаар хэлний өнгөрийг хусах

Нэг жижиг халбага сонгож, хэлнийхээ өнгөрийг хусаарай. Хэрэв таны халбага шарлаж, харлан өнгөртсөн бол, амны хөндий тань төдий чинээ бохир, эвгүй үнэртэй байна гэсэн үг юм.

6. Шүдний утас ашиглах

Шүдний утсаар шүдээ цэвэрлэснийхээ дараа үнэрлээд үзээрэй. Хэрвээ эвгүй үнэртэй байвал шүдээ сайтар угаах хэрэгтэй.

7. Толинд харах

Толиныхоо өмнө очоод амаа том ангайж, хэлээ гаргаад хараарай. Хэрвээ хэлэн дээр өнгөр байвал эвгүй үнэр байна гэсэн үг юм. Тиймээс хэлээ сайн угааж байх хэрэгтэй.

8. Найзаасаа асуух

Өөрийнхөө хамгийн итгэлтэй, хамгийн шударга найзаасаа асуугаад үзээрэй. Мөн байнга эвгүй үнэр гараад байвал эмчид хандахыг зөвлөж байна.

9. Идсэн зүйлээ бодож үзэх

Хурц амт, үнэртэй хоол хүнс хэрэглэсэний дараа амнаас эвгүй үнэр гарах магадлал өндөр байдаг. Жишээ нь, Хэрвээ та халуун ногоотой хоол идсэн бол дараа бохь зажилж хэвшээрэй.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!