ЗөвлөгөөЭрүүл мэнд

Би энэ аргаар гэдсээ цэвэрлэж, өдөртөө л 2 кг жин хаяж чаддаг!

Гэдсээ цэвэрлэхгүй удаад ирэхээр нүүрээр юм гарч, хэвлий хэсгээрээ ч мэдэгдэхүйц таргалсан байдаг. Тиймээс би заримдаа гарын доорх материалаар гэрийн нөхцөлд гэдсээ ингэж цэвэрлэдэг. Цэвэрлэсэн даруй жингээ үзэхэд дор хаяж 2 кг хассан байдаг шүү. Та ч гэсэн туршаад үзээрэй!

1. Алимны шүүс

Ямар нэгэн хольцгүй цэвэр алимны шүүс нь гэдэс цэвэрлэх, өтгөн хаталтыг эмчлэх онцгой тустай. Та шинэ алим худалдан авч, шүүсийг нь шахаж уугаад түүнээс хойш 30 минут бүрт 1 стакан буцалгаж хөргөсөн цэвэр усыг бага багаар уугаарай. Ингэвэл та удалгүй хүндэрч, гэдсээ цэвэрлэж чадна.

2. Нимбэгний шүүс

Нэг ширхэг нимбэг жимсний шүүсийг нь шахаж, дээр нь 1 жижиг цайны халбага зөгийн бал, чимх давсыг нэмж үүнийгээ уугаарай. Ингэснээс таны гэдэс цэвэрлэгдэхээс гадна, давхар биеийн эсэргүүцлийг сайжруулах сайн нөлөөтэй. Уг жимс нь өөрөө антиоксидант, витамин с-гээр баялаг учир биеийг эрүүлжүүлэн, биед хуримтлагдсан хорт бодисыг түргэн хөөх тустай.

3. Олон төрлийн жимсний шүүс

Бид бүхний өдөр тутамдаа идэж хэвшсэн олон төрлийн хүнсний ногоо, жимсний шүүс нь гэдэс цэвэрлэхэд маш өндөр үр дүнтэй байдаг ажээ. Та өдөр бүр хүнсэндээ шинэ жимс, шүүсийг хэрэглэж сурснаар өтгөн хатах, бие тавгүйрхэх шинжүүд болон гэдэс хэвлий хэсгээрээ мэдэгдэхүйц турснаа ч анзаарах болно.

4. Цагаан гаа

Та ердөө л уух дуртай цайн дээрээ багахан цагаан гаа, зөгийн бал нэмж уухад л таны биеийн эсэргүүцэл сайжирч, давхар жин хаях болно. Түүнчлэн ханиад томууны дэгдэлтэнд сайн нөлөөтэй бөгөөд, түргэн эдгэрэхэд тусална. Нунтаг цагаан гаанаас 1 чимхийг авч, цайны халбага зөгийн балтай хольж, дээр нь цай хандлан уугаарай. Мөн нэмэлтээр нимбэгний шүүс хийж болно.

5. Тараг

Цагаан идээ, тэр дундаа цэвэр элгэн тараг нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжих, таны биеийг кальцигаар дэмжих болно. Арьс, үс, хумсны нөхөн төлжилтөнд сайнаар нөлөөлөхөөс гадна, нойргүүдэлд ч мөн сайнаар нөлөөлдөг. Иймд та унтахын өмнө 1 аяга цэвэр тараг уугаад унтаарай.

6. Овъёос

Овьёос нь омега 3 хэмээх шимтэй бодисоор дүүрэн байдаг. Тиймээс ч таны гэдэсний илүүдэл өтгөнийг гаргаж, цэвэрлэж өгдөг. Үүний тулд 1 стакан халуун бүлээн усанд хэсэг 1 амны халбага овьёосыг хийж өгнө. Үүнийгээ сайтар дэвтээж байгаад дээр нь бага зэрэг халуун ус нэмэн бүлээтгээд уух хэрэгтэй. Энэхүү бэлдмэлийг ууснаас цагийн хугацаанд ямар ч хоол идэж болохгүй тул, анхаарах хэрэгтэй. Ихэвчлэн өглөө эсвэл орой хийхэд тохиромжтой. Мөн тараг, сүү, салад зэрэг хоолондоо хольж идэх нь эмчилгээний өндөр үр дүнтэй болохыг санаарай.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!