Зөвлөгөө

Өөрийгөө яагаад өдийг хүртэл ганц бие байгаа шалтгааныг мэдмээр байна уу?

Удахгүй цагаан сар боллоо. Ахмадуудын хэцүү асуултанд булагдахаасаа өмнө яагаад өнөөдрийг хүртэл ганц бие байгаа шалтгаанаа мэдээд аваарай! Удалгүй заяаныхаа ханьтай учрах ч юм бил үү?

1. Олны анхааралд байх дуртай

Залуус эсвэл бүсгүйчүүд олны анхаарлын төвд байх дуртай, сээтэгнүүр нэгнийг амьдралынхаа хань ижлээр сонгох нь бага. Иймд өөрийнхөө жинхэнэ зүрх сэтгэлийг дагаж, аль болох энгийн амьдралаар амьдрах гээх яагаад хичээгээд үзэж болохгүй гэж?

2. Зүрх сэтгэлээс илүү царай төрхөнд татагдах

Хамтрагчийнхаа царай төрх, бие хаагаас илүү чин сэтгэлийг мэдэж, түүнд татагдах нь юу юунаас илүү чухал юм. Ингэж чадвал та насныхаа хань ижлийг олж, дахин хэзээ ч ганцаардахгүй.

3. Хуучин амрагтайгаа харилцаагаа бүрэн салгаагүй

Хуучин амрагаасаа харилцаагаа бүрэн салгаж чадаагүй, өнөөг хүртэл учир нь үл олдох харилцаатай байгаа юм биш биз? Хэрэв тийм бол та дорвитой шийдэлд хүрэх хэрэгтэйг сануулъя. Иймэрхүү саармаг харилцаа таны шинэ харилцаанд саад хийх болно.

4. Сөрөг бодолтой

Үргэлж ганцаараа байх заяатай гэх мэт сөрөг бодлоосоо салж, өөрийнхөө сэтгэл санааг бэлдэх хэрэгтэй. Ингэж байж л та жинхэнэ харилцаанд бэлэн болох болно. Өөрийгөө үргэлж сөрөг, бараан бодлоор дүүргэсээр байх нь сайн зүйл авчрахгүй.

5. Өөртөө итгэлгүй

Хамгийн гол нь өөртөө итгэх итгэлтэй байж л та хүссэн үр дүндээ хүрч чадна. Ямар ч гоо үзэсгэлэн, төгс бие бялдраас илүү өөртөө итгэх итгэл таныг тодотгох учиртай. Иймээс юунд ч бууж өгөлгүй, өөрийн бодолдоо тууштай байгаарай.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!