Сонин хачинФото мэдээХүмүүс

Ээжээсээ төрөхдөө хоёр өөр арьсны өнгөтэй төрсөн ихрүүд дэлхийг гайхшруулж байна

Хэдийгээр энэхүү хоёр хүүхдийг харахад өөр харагдаж байгаа ч үнэндээ тэд ихрүүд юм. Тэд эхийн хэвлийнээс анх гарахад нь ээж нь багагүй цочролд орсон бөгөөд харин сүүлд нь л учрыг нь ойлгосон аж.

500 ихэр тутмын ердөө 1-д нь л хоёр өөр арьсны өнгөтэй төрөх тохиолдол байдаг гэнэ.

Хамгийн хачирхалтай нь тэдний бүх зүйлсийн өнгө нь өөр. Тэдний нүд, хөмсөг, үс, арьс гээд бүхий л өнгө нь тэс өөр юм.

Анх 2016 онд Judith Nwokocha (ихрүүдийн ээж) ихрүүдийг төрүүлсэн бөгөөд дөнгөж төрснийхөө дараа тэрээр (Сувилагч буруу хүүхэд аваад ирлээ) гэж бодсон гэдэг.

Гэвч энэ нь маш ховор тохиолддог Альбинизмын хам шинж байсан гэнэ.

Альбинизмтэй хүмүүсийн дархлаа сул илүү богино насалдаг ч Качи охины хувьд бүх зүйл эсрэгээрээ байгаа гэнэ. Тэрээр маш сайн дархлаатайгаар зогсохгүй бүх зүйл нь хэвийн.

Хэдий тэдний арьсны өнгө өөр ихрүүд гэж хэлэхэд хэцүү ч гэлээ Качи болон Камси нар бие биедээ маш их хайртай билээ.

Ээж нь тэдний зургуудыг авч цахим орчинд байршуулсны дараагаар ихрүүд алдартай болж олон брендүүдийн нүүр царай болж байгаа гэнэ шүү.

Мэдээллийн эх сурвалж : Brightside

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!