ЗөвлөгөөЭрүүл мэнд

Баруун талаараа унтаж болохгүй шалтгаан. Хэрэв та ингэж унтдаг бол үүнийг заавал уншаарай!

Нойр бол бие болон сэтгэцийн эрүүл мэндэд маш чухал нөлөөтэй гэж хүн бүр мэднэ. Гэхдээ дийлэнх хүмүүс нойрны хэмжээг л бодохоос биш, нойрсох байрлалыг тэр бүр анзаардаггүй ажээ. Гэтэл унтах байрлал маань арьс, дархлаа, хоол боловсруулах систем гээд л олон зүйлд нөлөөлдөг байна.

1. Баруун талаараа унтах үед тунгалгийн булчирхай дарагддаг

Тийм учраас тунгалгийн булчирхайн эргэлтэд сайн нөлөө үзүүлэхийн тулд зүүн талаараа унтахыг зөвлөж байна.

2. Зүрхэнд сайн

Та баруун талаараа унтах үед зүрхний хэм тодорхой хэмээр алдагддаг. Харин зүүн талаараа унтсанаар зүрх рүү шахаж байгаа цусны эргэлтэд сайн нөлөө үзүүлж тайван унтахад нөлөөлдөг байна.

3. Хоол боловсруулалтад сайн нөлөө үзүүлнэ

Таныг унтаж байх үед гэдэс ходоодонд хоол боловсруулах үйл ажиллагаа явагдаж байдаг. Харин баруун талаараа унтах үед үүнд саад учруулдаг байна. Зурагт үзүүлсний дагуу баруун талаараа унтах үед хоолны үлдэгдэл тунаж унтаж байхад цээж хорсгоход хүргэдэг байна.

4. Цусны эргэлтэд сайн

Хүний бие тасралтгүй цусны эргэлтээр явж байдаг. Харин баруун тал руу харж унтаснаар гол судас судлууд дарагддаг байна.

5. Хүний биеийн ерөнхий бүтцэд эерэг нөлөө үзүүлдэг

Цус цэвэршүүлэлт, ходоодны үйл ажиллагаа гээд унтаж байх зуур таныг маргааш эрч хүчтэй босох, өглөөг угтахад зориулан бие өөрийгөө амрааж бэлдэж байдаг. Үүнд зүүн талаараа унтах сайн нөлөө үзүүлдэг байна.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!