ЗөвлөгөөЭрүүл мэнд

Хөл муутай ээжийнхээ үе мөчний үрэвслийг ингэж эмчилсэн!

Ээж маань тэр нэгэн өвөл хальтарч унаснаас хойш, хөл нь өвдөж, сууж босох, тэр бүү хэл бие засахад ч хүртэл маш хүндрэлтэй болсон юм. Нэгэнт нас дээр болсон учир, туршсан эмчилгээ бүр бүтэлгүйтэж, хий хоосон мөнгө, цаг хугацаагаа зарцуулж, өвчний зовиурыг улам бүр хүндрүүлсэн. Харин энэ аргыг хэрэглэсний дараа ээжийн маань зовиур багасаж, өдөр ирэх тусам дээрдэж байгааг анзаарлаа. Ингээд танд жорыг танилцуулъя.

1. Юун түрүүнд үе мөчний үрэвсэл гэж юу болох ямар аюултай тухай танд дуулгая!

Тус өвчин нь ихэвчлэн нас ахих үед түгээмэл тохиолддог бөгөөд үе хавдах, өвдөх, хөшүүн болох шинжүүд илэрдэг. Харин өвчин хүнд үедээ ямарваа хөдөлгөөн хийхэд өвдөх, хөдлөхөд хэцүү болж эхэлнэ. Өвчин зовиуртай хөлийн үе хавдаж, томбойх, хурууны үе шиг харагдаж болно. Гэхдээ үнэхээр өвчтэй эсэхийг рентген зургаар оношлох боломжтой. Ихэвчлэн илүүдэл жин, удамшил, насжилт, бэртэл гэмтлээс шалтгаалан үүсч болно.

2. Хэрэв та тус өвчнөөс урьдчилан сэргийлэхийг хүсвэл

  1. Биеийн жингээ зохистой хэмжээнд хүртэл барих
  2. Хэт огцом хөдөлгөөн хийхээс болгоомжлох
  3. Үений эрүүл байдлыш хадгалах эм, кальци уух, шаардлагатай тохиолдолд гаднаас тосон түрхлэг түрхэж болно.

3. Ингээд эмчилгээний жортойгоо танилцъя.

Хүнсний сода бол “гайхамшигтай бэлдмэл” Хэрэв танай гэрт үргэлж хүнсний сода байдаг бол, та өөрийгөө азтайд тооцох хэрэгтэй. Хүнсний сода-ийг өөрөөр “натрийн бикарбонат” гэдэг. Тус бэлдмэл нь маш олон төрлийн ашигт шинж чанарыг өөртөө агуулдаг. Хэрэв таны цээж гашуу оргиж, халуу оргивол аяга усанд жижиг халбаганы тал хэмжээтэй хүнсний сода уусган уувал, зовиур намддаг. Мөн шүд, биеийн бусад харласан хэсгүүдийг үрвэл цайруулах өндөр ач холбогдолтой.

4. Хүнсний содаг яаж үе мөчөнд хэрэглэх вэ?

Тус бэлдмэл нь бактерийн үрэвслийн эсрэг маш сайн нөлөөтэй бөгөөд дархлааны тогтолцоог нэмэгдүүлдэг байна. Тиймээс ч аяга усанд цайны нэг жижиг халбага сода хийж, түүнийгээ өдөр бүр ууж байх нь таныг бусад үрэвслийн шинж тэмдгүүдээс салгаж чадна. Мөн үе мөчний өвдөлт, эдгэрэлтэнд сайнаар нөлөөлдөг байна.

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл

avatar
Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!
Close