Та яагаад өдий болтол ганц бие байгаа вэ?

Сайхан ажил, халуун дулаан гэр, сэтгэл булаам зан ааш байгаад байхад л ганц бие амьдрал тань хэвээрээ байна уу? Удаан хугацааны туршид тогтвортой харилцаа үүсгэхгүй явах нь олон шалтгаантай. Замд тань саад болж байж магадгүй 5 шалтгааныг танилцуулж байна.

1. Та тоосонд дарагдчихсан

Заяаны хань зам дээр гэдэг шиг нэг л өдөр таны жинхэнэ хайр гараад ирвэл хичнээс сайхан. Гэхдээ тийм зүйл романтик инээдмийн кинон дээр л гардаг байх. Амьдрал хайраар дутагдаж байна гэж гомдоллох амархан ч өөрийгөө ил гаргахгүй бол гэнэтийн санаандгүй учралд нэг их найдаад хэрэггүй.

Өөрийгөө яаж ил гаргах вэ гэж үү? Үдэшлэгүүдэд оролц, ажлын уулзалтанд оч, сонирхол нэгтнүүдийнхээ бүлэгт нэгд. Заавал хосоо олох зорилгоор ч биш, зүгээр л наранд ил гарч, тоосоо гөвөх нь өөрийгөө нүдэнд өртөхүйц хүн мөн болохоо мэдрэхэд чинь тустай.

2. Та ганцхан замтай болсон

Хэрвээ та нөгөө л хүмүүстэйгээ, нөгөө л газраараа яваад байвал шинэ учралтай таарах магадлал чинь автоматаар 50 хувь буурна. Тогтмол хийдэг зүйлстээ жаахан өөрчлөлт хийж, ойрд уулзаагүй найзуудтайгаа уулзаж, ордог кофе шопоо солих хэрэгтэй.

3. Та өөртөө дарамт учруулж байна

Газраас мөнгө хайж яваа хүн шиг л хаа яваа газраа хүнтэй танилцах боломж эрэх хэрэггүй. Супермаркетэд зөрж өнгөрсөн хүнийг, клубт дэргэд чинь 5-аас дээш минут бүжиглэсэн нэгнийг, гарцан дээр зогсож өгөөд инээмсэглэсэн хүнийг ч “Энэ миний заяаны хань юм болов уу” гэж бодох шаардлагагүй. Хүчилж байж тааруулсан учрал ихэнхдээ л амжилт олдоггүй болохоор тэр. Тиймээс цаг мөч тутамд биеэ суллаад хөгжилдөхөд л хангалттай юм шүү. Өөрийнхөө одооны амьдрал, байгаа байдалдаа сэтгэл хангалуун цагт л та зөв хүнтэйгээ учирна.

4. Та цаг гаргахгүй байна

Одооноос хэдэн жилийн өмнө та өөртөө цаг зарцуулдаг л байсан. Оффис, гэр хоёрын хооронд л сажилдаг болсноо анзаарч эхэлвэл зохион байгуулалтаа сайжруулж өөрийгөө сонирхолтой амьдрахад туслаарай. Учир нь та энэ завгүй байдлаараа олон боломжийн хүмүүсийг өөрийн мэдэлгүй түлхэж байж мэднэ.

5. Тантай дандаа бүтэлгүй хүмүүс таардаг

Үүнийг муу гэж хэлээгүй шүү. Харин “Яагаад надад дандаа ийм хүн таараад байдаг байна аа?” гэсэн бодлоо эртхэн толгойноосоо арчиж хаяхгүй бол өөртөө итгэх итгэлд чинь нөлөөлж эхлэх нь байна гэдгийг л хэлэх гэсэн юм. Дээрх бодол ихэвчлэн миний сонгосон хүн тийм байх ёстой гэсэн өндөр хүлээлттэй байх эсвэл хэн нэгэнтэй харьцуулж хардагтай холбоотой байдаг.

Найз чинь анхны учралаараа л өөрт нь “нугасгүй” хайртай, халамжтай, зөв хүнийг олоод авчихсан ч гэсэн энэ нь чамайг бас тийм байх хэрэгтэй гэсэн үг биш. Хүн бүр адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг дээ. Бүтэлгүй хүнтэй уулзаж, бүтэлгүй болзоонуудад явж л бай.

Хамгийн гол нь та эдгээр дундаас өөрийнхөө дотор байгаа жинхэнэ хүнийг олж гаргах бас өөрийнхөө яг юу хүсдгийг олж мэдэх хэрэгтэй юм шүү. Өмнө чинь сууж байгаа хүнийг гэрлэх, үерхэх хүн гэсэн нүдээр битгий хар. Зүгээр л ажлын шугамаар танилцсан энгийн хүн гэж бодоод өөрийнхөөрөө хөгжилтэй, чөлөөтэй байхыг зөвлөе.

Total
86
Shares
Төстэй мэдээ
Цааш унших

Хямдхан хувцас өмсөхөөс огтхон ч ичдэггүй 7 алдартай эмэгтэйн өмссөн хувцаснууд ямар үнэтэй вэ

Алдартай эмэгтэйчүүд ихэвчлэн дэлхийн тэргүүлэгч брендүүдийн хувцас хэрэгсэл ашиглах нь элбэг байдаг. Тэднийг энгийн хүмүүс үргэлж өндөр үнэтэй…
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!