НийгэмХүмүүс

Хурандаа Ч.Чинбат Н.Өнөрцэцэгийн биед халдаагүй нь тогтоогдсон

Цагдаагийн хурандаа Ч.Чинбат, Zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг нартай холбоотой хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас албан ёсны мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбаттай маргалдсан, улмаар Ч.Чинбат хурандаа сэтгүүчийг зодсон гэх мэдээлэл дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цагийн орчимд гарсан. Үүнд албаны шалгалт явуулж, дүгнэлтгаргасан.

Шалгалтын явцад Ч.Чинбат хурандаа сэтгүүлчийн биед халдсан үйлдэл тогтоогдоогүй. Тухайн сэтгүүлч өөрийнх нь эрхлэн явуулдаг сайт дээр зөрчлийн хэрэг нээгдээд шалгагдах явцад хэргийг шалгаж байгаа байцаагч, мөрдөгчтэй уулзалгүйгээр шууд хэлтсийн даргын өрөөнд орсон. Улмаар ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүнтэй хэрүүл маргаан өдөж, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулсан байна.

Цагдаагийн хурандаа Ч.Чинбат сэтгүүлчийг өрөөнөөс нь гарч, ажил үүргээ гүйцэтгэх боломжийг бүрдүүлж, саад болохгүй байхыг хүссэн. Тийм л шаардлага тавьсан. Гэвч удаа дараа тавьсан шаардлагыг хүлээн аваагүй тул эрх үүргийнхээ хүрээнд албадан гаргасан юм билээ. Сэтгүүлчийг өрөөнөөсөө албадан гаргасан хууль, тогтоомж зөрчөөгүйг, сэтгүүлчийн биед гар хүрээгүйг тогтоосон. Эдгээр нь бүгд камерийн бичлэг, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгосон гэв.

Мэдээллийн эх сурвалж : Paparazzi.mn

Мэдээллийн эх сурвалж
Paparazzi.mn

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл

avatar
Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!
Close