Дэлхий

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэн сүүлийн 71 жилийн хугацаанд анх удаа нэг ч хүнгүй байгаа нь

Жинхэнэ Голланд хүний хувьд би цэцгүүдийнхээ хамгийн том фен юм. Ландшафтын гэрэл зурагчны хувьд жил бүрийн хавар Голландын цэцэгнүүдийн гоо үзэсгэлэнг дэлхий даяар харуулахыг хүсдэг. Энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй алтанзул цэцгийн цэцэрлэг болох дэлхийн алдартай Кэукенхофыг та бүхэн мэдэх байх.

Жил бүр сая сая жуулчид энэ цэцэрлэгт зочилдог. Цэцэрлэг нь зөвхөн хавар л нээгддэгийг харгалзан асар том юм! Жил бүр шаргуу хөдөлмөрлөсөн баг энэ жилийг оролцуулаад цэцэрлэг урьд өмнө хэзээ ч байгаагүй сайхан харагдаж байна!

Энэ жил маш онцгой. Кэукенхоф хаалттай байна, 71 жилийн хугацаанд анх удаа. Харин эсрэгээрээ цэцэгс нь гайхалтай харагдахын тулд үргэлж анхаарал халамж шаарддаг. Цэцэрлэгчид урьдынх шигээ ажлаа хийсээр л байна. Яагаад гэвэл хүнгүй байсан ч байгаль, цэцэрлэгийн үзэсгэлэн үргэлжлэх болно.

Би алтанзул цэцэгсийн зургийг үргэлж авдаг байсан, ихэнхдээ хөдөөгөөр явж. Тэдгээрийг та бүхний төсөөлж чадах бүх өнцгөөс авсан боловч миний сэтгэлд хүрдэггүй байлаа. Учир нь Кэукенхоф л хамгийн үзэсгэлэнтэй, гэвч тэнд үргэлж хэдэн зуун хүн холхиж байдаг болохоор тэдний зургийг авч чаддаггүй байсан.

Энэ нь 2020 оны 4-р сар хүртэл боломжгүй зүйл юм. COVID-19 вирусны улмаас хүн бүр гэртээ байж, жуулчдыг хол байлгаснаас болж надад боломж олдсон юм. Би Кеукенхофтай холбоо барьж, юу бодож байгаагаа тайлбарлахад тэд цэцэрлэгийг нэг өдрийн турш гэрэл зураг авахад минь зориулж найрсагаар хүлээн авсан.

Би цэцэрлэгт хүрээлэнд очиход урьд өмнө харж байгаагүйгээр хамгийн сайхан байсан. Сонирхолтой нь, тэр үед хамгийн нарлаг үе байсан тул нарны гэрэлд гэрэл зураг авах нь жаахан хэцүү байсан. Гэхдээ тэнд би ганцаараа байхад шувуупын чимээ, тэр бүх цэцгийн гайхалтай үнэр, үзэсгэлэнт газраар алхаж явах нь хамгийн сайхан мэдрэмж байсан.

Мэдээллийн эх сурвалж : https://www.boredpanda.com/tulip-garden-keukenhof-photography-albert-dros/

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!