ЗөвлөгөөЛайфстайл

Манай ээж үүнийг найруулж хэрэглээд харласан өвдөг, тохойноосоо төвөггүй салсан

Гуужсан арьсны эсийн хуримтлал, наранд хэт их байх, байнгын үрэлт үүсгэх эсвэл дааврын тэнцвэр алдагдах үед өвдөг тохой ихэвчлэн харладаг. Бидний бие махбодийн эдгээр хэсгүүдэд тосны бучилрхай байдаггүй бөгөөд үргэлж хуурайшилт явагддаг гэсэн үг юм. Тиймээс байнгын тосолж угааж байх хэрэгтэй. Энэ удаад нэгэнт харласан өвдөг, тохойг хэрхэн цайруулах талаарх ээжийнхээ жорыг та бүхэнд хүргэж байна.

Лемон болон хүнсний сод

Лемон нь цайруулах үйлчилгээ сайтай нь арьсны гоо сайхны олон туршилтын үр дүнд нотлогдсон билээ. Лемон нь антиоксидант болон C витаминаар баялаг учраас арьсыг нөхөн төлжүүлэхэд онц эерэг нөлөөтэй. Харин хүнсний сод нь арьсыг зөөлрүүлэн цэвэрлэж мөн адил цайруулдаг. Тиймээс энэ хоёрыг ашиглан арьсаа цайруулах хэрэгтэй гэсэн үг юм.

Хэрхэн бэлтгэх вэ :

  1. Бүтэн лемоныг хоёр хуваана
  2. 1 хоолны халбага хүнсний содыг хуваасан хэсэгт жигд тарааж өгнө.
  3. 1 минутын турш өвдөг болон тохойгоо зөөлөн тойруулан үрж өгнө.
  4. 15 минут байлгасны дараа бүлээн усаар угаана.

Дээрх аргыг 2 өдөрт 1 удаа хийвэл үр дүнтэй.

Турмерик

Турмерик нь дан ганц идэж хэрэглэхээс гадна гоо сайханд ч эерэг нөлөөтэй байдаг. Ялангуяа биеийн харласан арьсыг цайруулахад онц нөлөөтэй.

Хэрхэн бэлтгэх вэ :

  1. Өөрийн хэмжээгээр турмерикийн нунтагыг 1 цайны халбага сүүтэй холино.
  2. Бэлэн болсон маскыг өвдөг болон тохойндоо түрхэж өгнө.
  3. 2 – 5 минут массажлан үрснийхээ дараа өөрөөр нь хаттал нь хүлээнэ.
  4. Бүлээн усаар угаана.

Хэрэв та хүсвэл бага зэргийн зөгийн бал нэмэх боломжтой.

Мэдээллийн эх сурвалж
Brightside

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!