ОдуудФото мэдээХүмүүс

Жүжигчний амьдралаа анх эхлүүлэхдээ өрөөний андууд байсан алдартнууд

New York хотын захад нэг ор хувааж хамтдаа хэцүүхэн амьдарч явсан Gene Hackman болон Dustin Hoffman нар хэзээ ч өөрсдийгөө Oscar-т нэр дэвшинэ гэж боддог байгаагүй гэдэг. Гэвч одоо бол тэд алдартай жүжигчид шүү дээ. Яг үүнтэй адилхан жүжигчний амьдралаа анх эхлүүлэхдээ өрөөний андууд байсан алдартнуудаас та бүхэндээ танилцуулж байна.

#1 Michael Douglas болон Danny DeVito

Hollywood-н хамгийн сайхан нөхөрлөлүүдийн нэгэн том жишээ бол Douglas болон DeVito нар билээ. Тэд 1960-иад оны үе том мөрөөдөлтэй залуус байлаа. Тэд анх 1966 онд урлагийн сургуульд танилцаж 1968 оноос өрөөний андууд болсон билээ.

#2 Poppy Delevingne болон Sienna Miller

Жүжигчин бүсгүйчүүд мөн л өрөөний найзууд бөгөөд тэд New York хотод хэдэн жилийн өмнө хамтдаа байр түрээслэн амьдардаг байсан гэнэ. Хамгийн сонирхолтой нь Miller үргэлж Develingne-д санаа тавьж яг л эгч шиг нь байдаг байсан учраас Delevingne түүнийгээ эгчийгээ гэж үзэж эхлэх болсон гэдэг.

#3 Matt Damon болон Ben Affleck нар

Hollywood-н сайхан залуус анх 8, 10 настай байхдаа анх уулзаж байсан гэнэ. Харин хоёул Hollywood-д хөл тавьсанаар насан туршийн сайн найзууд болцгоож чадсан гэдэг. Хамгийн гайхалтай нь анхнаасаа хамтдаа Hollywood-д хөл тавихаар зорьж хамтдаа ч Hollywood-д хөл тавьж чадсан гэдэг. Тэд хоёул хамгийн алдартай жүжигчдийн нэг билээ.

#4 Tommy Lee Jones болон AI Gore

Men in Black киногоор дэлхийн нийтийн анхаарлын төвд орж байсан жүжигчин маань өөрийн найзтайгаа өрөөний андууд байсан гэдэг. Хамгийн гайхалтай нь түүний өрөөний анд нь одоо нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч билээ.

#5 Robin Williams болон Christopher Reeve нар

Jumanji киногоор дэлхийн нийтийн хайр хүндэтгэлийг хүлээж байсан жүжигчин Robin Williams болон супермэний хамгийн сайхан дүрийг бүтээж байсан Christopher Reeve нар жинхэнэ зүрхний андууд байсан. Хэдийгээр Robin Williams нас барсан ч Christopher Reeve түүнийг хэзээ ч мартаагүй. Christopher Reeve-н хувьд морин уралдаанд оролцож байгаад осолдож суумгай болсон билээ.

Мэдээллийн эх сурвалж
Brightside

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!