ДэлхийФото мэдээ

Бидний үзэх дуртай үлгэрийн баатруудын ард хэн байдаг вэ? (7 хүүхэлдэйн кино)

Та бүхэнд сонирхуулахад The Rock хочтой Dwayne Johnson анхандаа кинонд дуу оруулна гэдэг үнэхээр хэцүү гэж боддог байсан бөгөөд Moana хүүхэлдэйн кинонд дуу оруулсныхаа дараагаар энэ ажил тийм ч хэцүү биш гэдгийг ойлгож авсан гэдэг. Манай сайтын хамт олны зүгээс та бүхэндээ энэ удаад бидний хамгийн ихээр шимтэн үздэг хүүхэлдэйн кинонуудад хэн дуу оруулсан талаар хүргэж байна. Ингээд үлгэрийн баатруудын цаана хэн байсныг та бүхэн үзээрэй.

#1 Hotel Transylvania хүүхэлдэйн киноны Mavis-н дүрд дуучин, жүжигчин Selena Gomez дуу оруулсан билээ

Хамгийн сонирхолтой нь найруулагч болон зохиолч нь анх Miley Cyrus-р дуу оруулалт хийлгэнэ гэж бодож байсан ч Mavis-н дүрд тийм ч оновчтой буугаагүй учраас Selena Gomez-г сонгосон гэнэ.

#2 Onward хүүхэлдэйн киноны гол дүрүүдийн нэг болох Barley-д Жүжигчин Chris Pratt дуу оруулжээ

#3 Шаргал үст Rapunzel буюу Tangled хүүхэлдэйн киноны гол дүрд Mandy Moore дуу оруулжээ

Хамгийн хачирхалтай нь Mandy Moore-г сонгохдоо түүний Zachary Levi-тай хамт дуулсан дууг сонсож шийдсэн гэдэг. Учир нь тухайн дуун дээрх Mandy Moore-н дуу хоолой нь яг л эрхэмсэг гүнж мэт санагдсан гэнэ.

#4 Wreck-It Ralph хүүхэлдэйн киноны гол дүр болох Vanellope-н дуу оруулалтыг Sarah Silverman оруулсан байна

#5 How To Train Your Dragon хүүхэлдэйн киноны гол дүрийн баатар болох Hiccup-н дуу оруулалтыг Jay Baruchel оруулсан

#6 Lilo & Stitch хүүхэлдэйн киноны гол дүр болох Lilo-н дуу оруулалтыг Daveigh Chase оруулж байжээ

#7 Inside Out хүүхэлдэйн киноны Riley охины дуу оруулалтыг Kaitlyn Dias оруулж байжээ

Анхандаа Kaitlyn Dias-г зөвхөн Riley-н үйл хөдлөлийн дууг оруулахаар тохирсон ч түүний дуу хоолойг найруулагч сонсож үзсэнийхээ дараагаар Riley-н бүтэн дуу оруулалтыг Kaitlyn-р хийлгэхээр болсон байна.

Мэдээллийн эх сурвалж
Brightside

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!