ЗөвлөгөөЛайфстайл

2020 онд хоцрогдож байгаа хувцас загварын 8 тренд

Тренд болж байсан аливаа зүйлс цаг хугацаа урсан өнгөрхийн хирээр хоцрогдож байдаг билээ. Цөөн хэдэн тренд л цаашаа бренд болж үлдэж чаддаг. Тиймээс бид энэ удаад 2020 оноос хоцрогдож эхэлсэн хувцас загварын хамгийн түгээмэл 12 трендийг та бүхэнд хүргэж байна. Та арай одоо хүртэл ингэж хувцасладаг юм биш биз.

#1 Хатгамалтай хувцас

Хэдийгээр хэдэн жилийн өмнө хатгамалтай хувцас тренд болж хүн бүхэн өмсөж хэрэглэж байсан ч одоо цагт та ийм төрлийн хувцас өмсөхөө болих хэрэгтэй болжээ. Өнөөгийн хувцас загварын тухайд гэвэл дан жинсэн өмдөн дээр цагаан футболк хамгийн төгс шийдэл юм шүү. Мэдээж элдэв бичиг, хатгамалгүй шүү дээ.

#2 Slip Dress

Хэсэг хугацаанд унтлаганы хувцастай адилхан харагдахуйц гулгамтгай материалтай энэхүү хувцаслалт ихээхэн тренд болсон билээ. Учир нь энэ төрлийн хувцас өмсөхөд илүү эмэгтэйлэг бөгөөд өөртөө итгэлтэй харагддаг. Гэвч 2020 оноос энэ төрлийн хувцаслалт нь анх яаж үүссэн тэр хэвэндээ шилжиж байгаа буюу эргээд унтлаганы хувцас болж байгаа гэнэ. Хэрвээ хөнгөн биед эвтэйхэн төстэй хувцас өмсмөөр санагдвал маалинган даавуун хувцас өмсөж болох юм шүү.

#3 Ugly Sneakers

Саяхныг хүртэл энэ төрлийн гутал дэндүү их тренд болж бренд болгон энэ төрлийн гутал үйлдвэрлэж хүн бүр л өмсөж байсан. Одоо ч гэсэн өмссөөр л байгаа. Хэдий өргөн цар хүрээнд тренд болж байсан ч 2020 оноос дизайнерууд энэ төрлийн хэв маягийг халж байгаа гэнэ.

#4 Crocs углааш

Crocs-н углааш хүн бүрийн өмсөх дуртай нь байдаг. Бүр бренд болсон шүү дээ. Яагаад ийм алдартай вэ гэвэл хөл чийг татахгүй, хөлд эвтэйхэн дээр нь загварлаг гэж үздэг байж. Гэвч энэ жилээс энэ төрлийн углааш нь тренд байхаа больсон гэнэ шүү.

#5 Жинсэн харагддаг леггинс

Мөн л охид бүсгүйчүүдийн дунд жинс мэт харагддаг леггинс тренд болж чадсан шүү дээ. Гэвч дизайнеруудын үзэж байгаагаар энэ төрлийн хувцаслалт нь хямдхан харагддаг бөгөөд өмсөж байгаа хүндээ тийм ч тухтай байдаггүй гэнэ. Тиймээс 2020 оноос энэ төрлийн хувцаслалтыг бүр мөсөн халах хэрэгтэй.

#6 Хэт тод өнгийн хувцаслалт Неон хувцаслалт гэж хэлж болох юм

Огт бүү өмс гэж хэлээгүй ч хувцаслалтандаа ганцхан л тод өнгийн зүйл оруулвал илүү тохиромжтой. Харин тэр чигт нь тод өнгийн хувцаслах нь одоо цагт тийм ч зөв сонголт биш болов уу.

#7 Үстэй сандаль

Хэдийгээр үстэй хөвсгөр углааш сандаль тренд болж байсан ч энэ жилээс мөн л трендээс гарч байгаа гэнэ. Хэдийгээр хүмүүс үүнийгэ юун дээр ч өмсөх боломжтой загварлаг гэж үзэж байсан ч одоо цагт гэрийнхээ углаашаа өмсчихсөн мэт харагддаг гэж шүүмжлэлтэй хандаж байгаа гэнэ.

#8 Богино цамц

Төгс бие галбиртай охидууд л энэ төрлийн цамцыг өмсөх боломжтой. Учир нь тэдэнд л илүү таатай харагдах байх. Гэхдээ та бүхэнд дуулгах таатай мэдээ байна. Энэ жилээс эхлээд энэ төрлийн хувцаслалт албан ёсоор хоцрогдсон хувцаслалтуудын тоонд багтсан байна.

Мэдээллийн эх сурвалж
Brightside.me

Цогтоо Админ

Social Media хөгжүүлэгч, Монголын анхдагч дижитал маркетингийн хөгжүүлэгчдийн нэг, IA болон AN хөгжүүлэгч, нийтлэл бичих дуртай, орчуулга хийх дуртай, Аав, Дүү, Ах, Нөхөр тийм л хүн байна даа би.

Төстэй мэдээ

Back to top button
error: Мэдээлэл Хуулбарлах Хориотой !!